
Монгол Улсын Их Хурал
Нийт 25344 мэдээ байна.
-
26/10/16
Д.Тэрбишдагва: Монгол Улсын Засгийн газар олон улс...
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр /2016.10.25/ үдээс хойш 6 асуудлаар хуралдсаны нэг нь Эрдэнэт үйлдвэрийн асуудал байлаа. Хуралдааны эхэнд ОХУ-ын Засгийн газар болон тус улсын "Ростех" корпорацийн "Эрдэнэт үйлдвэр" ХХК болон Монголросцветмент ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдан авсан талаарх Засгийн газрын танилцуулсан санал, дүгнэлтийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Монгол Улсын Зас... -
26/10/16
Ц.Даваасүрэн: УИХ-ын бүрэн эрхийг үл тоон Засгийн ...
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр үдээс хойш 6 асуудлаар хуралдсаны нэг нь Эрдэнэт үйлдвэрийн асуудал байлаа. Хуралдааны эхэнд ОХУ-ын Засгийн газар болон тус улсын "Ростех" корпорацийн "Эрдэнэт үйлдвэр" ХХК болон Монголросцветмент ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдан авсан талаарх асуудлаар Засгийн газраас авсан арга хэмжээний тухай болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б... -
25/10/16
Д.Тэрбишдагва: Шинэ хууль гаргаж, зардлаа нэмэх нь...
Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр /2016.10.21/ УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хуулийн төслүүдийг дагалдан гарах шинэ хуулийн төслүүд болоод зардал танаж, орлого нэмэх Засгийн газрын барьж буй бодлогын талаар асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: "Өргөн мэдүүлсэн хуулиудаас харж байхад тодорхой зардлууд нэмэгдэж байна. Жишээлбэл,... -
25/10/16
Д.Тэрбишдагва: Засгийн газар бодлого, шийдвэрээ ха...
Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр /2016.10.21/ УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Засгийн газрын үйл ажиллагаанд нилээдгүй шүүмжлэлтэй хандаж, өөрийн байр сууриа илэрхийлж байлаа. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: "Хэлэлцэх асуудлыг зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ миний УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд олон удаа хэлж буй үг бол төсвийн алд... -
24/10/16
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум 150 хүүхдийн шинэ цэ...
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум 150 хүүхдийн шинэ цэцэрлэгтэй боллоо. Дөрвөн сарын хугацаанд барьж ашиглалтад оруулж байгаа тус цэцэрлэг нээлтээ хийснээр энэ жил Хөвсгөл аймгийн бүх сум цэцэрлэгтэй болж байгаа юм байна. Шинэ цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг концессийн гэрээгээр “Хөвсгөл геологи” компани барьсан байна. Цэцэрлэгийн барилгын нийт өртөг 2 тэрбум төгрөг ажээ. -
24/10/16
Я.Санжмятав: "Насны хишиг"-ийг 55-аас дээш насны э...
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Я.Санжмятав төсвийн орлогыг нэмэгдүүлэх, Насны хишиг, Хүүхэд харах үйлчилгээ, МСҮТ-ийн суралцагсдад олгох урамшуулал, хувьсах зардал зэрэг нийгмийн хамгаалал, халамжийн асуудлаар асуудал хөндлөө. УИХ-ын гишүүн Я.Санжмятав: "Төсвийн орлогыг нэм... -
24/10/16
Л.Оюун-Эрдэнэ: ДНБ-ий 9,9 хувьтай тэнцэж буй төсви...
Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр /2016.10.21/ УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Улсын төсвийн орлого тал нь либерал байдалтай. Татвар авч, орлогоо нэмж болохгүй гэдэг. Улсын төсвийн зарлага тал нь социал демократ үзэлтэй явсаар байгаад эмчилгээ авахгүй дээрээ тулахаар болсон байна. Т... -
24/10/16
Н.Учрал: Төрийн албан хаагчдын нэмэгдэл цалин өөр ...
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр /2016.10.21/ УИХ-ын гишүүн Н.Учрал асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Н.Учрал: "Уг хуулийн төсөлд төсвийн зарлагын норм, нормативийг баримтлах вэ гэдэг дээр анхаарах нь зүйтэй. Учир нь 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл ч тэр, 2017 оны төсвийн тухай хуулийн төс... -
24/10/16
Л.Болд: Монгол Улс энэ холбооны бүрэн эрхт гишүүн
УИХ-ын гишүүн Л.Болд өнгөрөгч Баасан гарагийн /2016.10.21/ УИХ-ын чуулганы хуралдаанд Олон улсын парламентын холбооны 135 дугаар Ерөнхий Ассамблейд манай улсаас УИХ-ын гишүүн эсвэл УИХ-ын дарга, дэд дарга оролцохгүй байгаад нилээн шүүмжлэнгүй хандаж байлаа. Энэ чуулга уулзалт оролцох эсэх нь олон улс дахь Монгол Улсын нэр хүнд яригдахын чухлыг онцоллоо. УИХ-ын гишүүн Л.Болд "10 дугаар сарын 23-27-нд Олон улсын парламен... -
24/10/16
Л.Болд: Хэд хэдэн асуудлыг тодорхой болгосны дараа...
УИХ-ын өнгөрөгч Баасан гарагт /2016.10.21/ чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Л.Болд: "Эрдэнэт төдийгүй төрийн өмчийн том компаниуд, бондын эргэн төлөлт, Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэсэн чухал асуудлуудаа тодорхой болгох хэрэгтэй. Ард т... -
21/10/16
Борлогдохгүй бэлэн байгаа 36 мянган айлын орон суу...
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн. Хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтын өмнө УИХ-ын гишүүд хэд хэдэн асуудалд төвлөрч, Монголбанкны ерөнхийлөгч, ажлын хэсгээс асуулт асууж байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ипотекийн зээлийг ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх, эрэлт-нийлүүлэлтийг яаж хангах талаар өөрийн с... -
21/10/16
Ц.Даваасүрэн: Үл үзэгдэгч гар зохицуулна гээд валю...
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Төрөөс мөнгөний бодлогын талаар2017 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр ипотекийн зээл, валютын ханш, валютын нөөцийн хомсдол гэсэн асуудлуудад ач холбогдол өгч, Монголбанкны ерөнхийлөгчөөс хэд хэдэн асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Валютын ханшаа чанга барих хэрэгтэй байна Нэгд, хямралыг илааршуулах асуудал бол төв банктай их хол... -
21/10/16
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрэ...
Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь макро эдийн засгийн болон төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөллийг танилцуулсан бодлогын баримт бичиг юм. Энэхүү бодлогын баримт бичиг нь ирэх 3 жилийн эдийн засгийн нөхцөл байдлын төсөөлөлд суурилан дунд хугацаанд баримтлах төсвийн бодлогын зорилтуудыг тодорхойлдог бөгөөд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудыг хэрхэн хангах болон төсвийн орлого, ... -
21/10/16
Олон улсын валютын санг хүлээгээд байх шиг
2016 оны 10 дугаар сарын 20-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Төрөөс мөнгөний бодлогын 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд үг хэллээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Эдийн засаг хүнд үед төсөв, мөнгөний бодлого хэлэлцэж байна. ДНБ-ий бодит төсөөлөлд 1,3 хувь байгаа нь төдийлөн өсөхгүй 3 хувь болно гэж байна. Төсвийн алда... -
21/10/16
Я.Содбаатар: Арилжааны банкуудад тавих шаардлагаа ...
Төрөөс мөнгөний бодлогын 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар асуулт асуулаа. "Сүүлийн жилүүдэд зээлийн чанарын асуудал яригдаж байна. Чанаргүй зээлийн хэмжээнээс харахад тун таагүй дүр зураг ажиглагдаж байна. Чанаргүй зээлийн 24 хувийг уул уурхай, 16,9 хувийг боловсруулах салбар, 14,5 хувийг бөөний болон жижиглэн худалдаа, барилгын салбар ... -
21/10/16
Л.Энх-Амгалан: 2017, 2018 онд мөнгөний уян хатан б...
Төрөөс мөнгөний бодлогын ирэх жилд баримтлах бодлогыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Дэлхийн банкны таамаглаж байгаагаар ирэх жилийн эдийн засгийн өсөлт 2,2 хувь байх нь. Сангийн яамны оруулж ирж буй тоо бол 3 хувь байна. Монголбанкны инфляцийн төсөөлөл нь 8 хувь. Ажилгүйдлийн түвшин 10,3 хувьтай байна гэж та хэллээ. Гэтэл 10... -
21/10/16
Эдийн засаг хүндэрсэнд Монголбанк буруутай
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өөрийн байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: "2017 онд баримтлах төрийн мөнгөний бодлого орж ирлээ. Төсөвтэй уялдуулах талаас нь нилээн ярилаа. Мөнгөний бодлого төсөвт хэрхэн суух, эдийн засаг, мөнгөний бодлого нь банкны системдээ хэрхэ... -
20/10/16
О.Баасанхүү: 4 асуулт асууж байхад ипотекийн зээли...
Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү дөрвөн асуудлын хүрээнд сонирхсон асуултандаа хариу авахыг хүслээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Нэгдүгээрт, Миний ойлгож байгаагаар Монголбанкнаас ипотекийн зээлийг дэмжихгүй юм байна гэж ойлгож байгаа. Сангийн яамнаас ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ гэж ярьсан. Хэн нь үнэн яри... -
20/10/16
Л.Болд: Хятадаас зээл авахаар шийдсэн юм уу?
Чуулганы хуралдаан түр завсарласан ч өнөөдрөөс үргэлжлэн хуралдаж байна. Яг одоо "Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай" асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр асуулт асуусан гишүүдийн нэг нь УИХ-ын гишүүн Л.Болд юм. УИХ-ын гишүүн Л.Болд: "Монголбанкны өргөн барьсан бодлогын баримт бичигт хоёр чиглэлийн асуудал байна. Нэг бол олон улсын санхүүгийн зах зээл дээр бонд гаргах, арилжааны зээл ав... -
19/10/16
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Улс орныхоо хөгжлийн төл...
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 1834 дүгээр хэсгийн хороонд орон нутгийн ИТХ-ын сонгуульд санал өглөө. Тэрбээр, “Иргэний үүргээ биелүүлж, ИТХ-ын сонгуульд саналаа өглөө. Засгийн газраас иргэдийн амьдралыг дээшлүүлэх, хүн бүрийг ажилтай, орлоготой байлгахын төлөө ажиллаж байна. Монголын эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байгаа энэ үед бид 1000 цэцэрлэг барих мөнгийг зээлийн хүүнд...
Нийт 1268 хуудас/25344 мэдээ