Монгол Улсын Их Хурал
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025
Нийт 25759 мэдээ байна.
  • 14/05/24

    ШИНЭ ХОВДЫН ҮРГЭЛЖЛЭЛ ШИНЭ ХӨДӨӨ

    Ховд аймгийн ХАА-н салбарт 1990 оноос хойш хийгдээгүй хөрөнгө оруулалт буюу 21.1 тэрбумын ажил энэ 2024 онд хэрэгжиж байгаа. Аймгийн хэмжээнд 100 трактор бүртгэлтэй байдаг бол ШИНЭ ХӨДӨӨ төслийн хүрээнд дахин 40 трактор, экскаватор, төмс хураах комбайн, эрдэнэшишийн комбайн болон бусад багц тоног төхөөрөмжөөр ХҮЧ НЭМЖ байна. Сумдын ЗДТГ-т хүлээлгэн өгч байгаа эдгээр ХАА-н багц тоног төхөөрөмж нь тухайн сумын БҮХ ИРГЭДИЙН ӨМЧ ...
  • 14/05/24
  • 13/05/24

    Баруун бүсийн хөгжлийн бодлого Баян-Өлгийгүйгээр я...

    Гэтэл эрх баригчид улс төрийн тойрог зурж бүсийн зангилаа дээр байгаа Баян-Өлгийг тусад нь ялгаж зурсан. Ийм учраас Баян-Өлгий аймгийг зорин очиж, Цагааннуурын тосгон, чөлөөт бүсэд зорин ажиллаж бүсчилсэн хөгжлийн талаарх бодлогын талаар ярилцлаа. Найрсаг дотно угтсан Баян-Өлгийчүүддээ талархал илэрхийлье. Бүсээрээ, бодлогоороо цугтаа урагшилцгаанаа.
  • 13/05/24

    ХӨГЖЛИЙН БАНКНЫ БУЛХАЙ ЛУЙВРЫГ ОЛОН НИЙТЭД ИЛ БОЛГ...

    УИХ-ын Хянан шалгах анхны түр хороо болох Хөгжлийн банкны түр хорооны гишүүнээр ажиллаж 1.6 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдэж “Самурай” бондын 200 сая ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулсан үр дүн гарсан
  • 13/05/24
  • 13/05/24

    Өндөршилд соёлын төв сүндэрлэнэ

    Дуу хуур өв соёлын гал голомт Дундговьд маань соёл түүхийн цогцолбор бүтээн байгуулалт нэмэгдсээр байна. Өдгөө 100 жилийн түүхтэй Дундговь аймгийн Өндөршил сум нь Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны Таван хуруу гэх газар 1924 онд Буурал уулын сум нэртэйгээр гал голомтоо бадраасан түүхтэй. Сумынхаа 100 жилийн ойг угтан луу жилийн зуны эхэн сарын билигт сайн өдөр Дундговь аймгийн Өндөршил сумын иргэдтэйгээ хамтран "...
  • 13/05/24

    Үлэмж үйлс говь ХХК нь аймагтаа сургууль, цэцэрлэг...

    Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, нутгийн дүү Нарандэлгэр 2019 оноос хойш Өмнөговь аймагт үхрийн фермийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үлэмж үйлс говь ХХК нь аймагтаа сургууль, цэцэрлэгийн сүү цагаан идээг нийлүүлэн мөн нэрийн сүү, тараг, өрөм, ааруул зэргийг аймгийн угтах, үдэх хаалганы дэргэдэх Made in DZ гэрт борлуулж байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн суурийн төлөөлөгч Винод Ахужа цаашид техникийн зөвлөгө...
  • 13/05/24

    Хөвсгөл аймгийн сумдад ажиллалаа

    Сүрлэг өндөр уулс, ус мөрөн, үзэсгэлэнт байгальтай Дархадын цэнхэр хотгорт Улаан-Уул, Баянзүрх сумдын иргэд, малчидтай уулзлаа. Уулзалтад ирсэн иргэд хуулийн төслүүд дээр санаачлагатай ажилладагт талархал илэрхийлж байна. Мөн "Шинэ хөдөө", "Шинэ хоршоо" хөдөлгөөнүүдийн талаар асуулт асууж, саналаа солилцлоо. Хөвсгөл аймгийн хойд хязгаар болох Улаан тайга, Соёны нуруу, Хөвсгөл нуур орчмын нутаг Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумдын и...
  • 13/05/24

    Увс аймгийн АН, АЭХ-ноос оролцоогоо эрчимжүүлье су...

    Улс төр дах эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх, эрчимжих ёстой гэдэг дээр санал нэгддэг. Санал нэгдээд зогсохгүй өнгөрсөн 4 жилд энэ чиглэлд бодитой ажил, үйлдлүүдийг хангалттай хийсэн. Олноо ТӨМӨР ХАТАГТАЙ гэж нэрлэгдсэн Их Британийн анхны эмэгтэй ЕС Маргарет Тэтчерийн намтар, урам өгөх сэдлүүд бүхий Тэтчерийн Британи номыг хэвлүүлж, эмэгтэйчүүд амжилттай улс төр хийж чаддаг бахархам түүхийг нийт бүсгүйчүүддээ зориулан орчуулу...
  • 13/05/24

    ХӨВСГӨЛ АЙМГИЙН МАТЕМАТИКИЙН БАГШ НАРЫН УУЛЗАЛТААС...

    Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад 2023-2024 оны хичээлийн жилд 2602 математикийн багш ажиллаж, хүүхэд багачуудыг тооны ухаанд сургах сургалт, үйл ажиллагааг удирдан чиглүүлж байна. Тэдний 43 нь зөвлөх зэрэгтэй, Хөвсгөл аймагт зөвлөх зэрэгтэй математикийн 2 багш байна. Үүнээс гадна математикийн багш мэргэжилтэй захирал, сургалтын менежер - зөвлөх зэрэгтэй 3 хүн Хөвсгөл аймагт байна. Монгол улсын Ардын багш математи...
  • 13/05/24

    ДЭЛХИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР ХЭРЭГЖИХ АВТО ЗАМЫН Т...

    Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдөр /2024.05.13/ Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзаж, “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хэрэгжилтийн явцын талаар санал солилцлоо. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Монгол Улсын тээврийн холболт, логистикийг сайжруулах төслийн зээлийн хэлэлцээрийг өнгөрсөн 2023 онд УИХ-аар батлуулсан.Энэ хүрээнд Дэлхи...
  • 11/05/24
  • 11/05/24

    УЛСЫН ФИЗИКИЙН XXXV ОЛИМПИАД ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

    Улсын физикийн 35 дугаар олимпиад 2024 оны 5 дугаар сарын 8-11-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулагдаж, өнөөдөр дүнгээ гаргалаа. Олимпиадын Суурь боловсролын төрөлд 48 сурагч оролцож, онолын бодлогыг 3 цаг, туршилтын даалгаврыг 4 цагийн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Олимпиадын Бүрэн дунд боловсролын төрөлд мөн 48 сурагч оролцож, онолын бодлогыг 4 цаг, туршилтын даалгаврыг 4 цагийн хугацаанд хийж гүйцэтгэлээ...
  • 11/05/24

    ТУУЛЬСЫН ӨЛГИЙ НУТАГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАА

    Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумын ард иргэд, төрийн албан хаагчидтай Монгол Улсын гавьяат эдийн засагч УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Батсайхан, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Э.Уртнасан, Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар нарын хамт уулзлаа. Боловсрол эрүүл мэндийн салбартаа сүүлийн жилүүдэд анхааран ажиллаж буй алтайчууд шинэ хөгжлийн замдаа түүчээлнэ. Хар аза...
  • 10/05/24

    ХАЙРХАН, СЭВСҮҮЛ ЖАРААХАЙ, ЧУХ БАГУУДАД АЖИЛЛАВ

    УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх У.Отгонбаярын хамт Дорнод аймгийн Баяндун сумын Хайрхан баг, Дашбалбар сумын Сэвсүүл жараахай, Чух багуудад ажиллаж, “Шинэ хоршоо” хөдөлгөөн, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Засгийн газрын авилгатай тэмцэх үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, иргэдийн санал бодлыг сонслоо. 3 багт хийсэн уулзалтад нийтдээ 200 шахам хүн хамрагдаж “Шинэ хоршоо-...
  • 10/05/24

    СҮХБААТАР АЙМГИЙН ОНГОН СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

    Онгон сумын иргэд, хөдөлмөрчдийн төлөөлөлтэй уулзаж Үндэсний баялгийн сангийн тухай хууль, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг танилцуулж, малчид хоршиж дэм дэмэндээ хөгжих боломж бүрдэж буйг хэллээ. Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд малчид Зээлийн батлан даалтын сангийн 80-100 хувийн батлан даалтын дэмжлэгтэйгээр есөөс дээш тооны малчин нэгдэж 50 сая хүртэлх төгрөгийн жилийн зургаан хувийн хүүтэй хөрөн...
  • 10/05/24

    Х.Ганхуяг: Баянгол дүүргийн боловсролын салбарын х...

    Баянгол дүүргийн ЕБС, СӨБ-ын байгууллагын бүх багш нарт зөөврийн компьютер, бусад тоног төхөөрөмж олгож байна Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон Хассуурийн Ганхуяг гишүүн “Багш бүрд компьютер” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн талаар тэрбээр “Анх энэ хөтөлбөрийг эхлүүлэх болсон шалтгаан нь Ковид 19 цар тахалтай холбоотой. Цар тахлын үед цахим хичээл явуулж эхлэхэ...
  • 10/05/24

    Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн 5 да...

    Терроризмтай тэмцэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах Парламентын ассамблей хоорондын 5 дахь уулзалтад УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын Парламентын ассамблейг төлөөлөн оролцож байна. Тэрээр ЕАБХАБ-ынТерроризмтай тэмцэх хорооны гишүүний хувьд уг хуралд уригдан оролцож байгаа бөгөөд өөрийн байр сууриа илэрхийллээ. Манай бүх систем хүнийг рационал (эрүүл, тооцоотой) сэтгэлгээтэй гэж угсрагдсан байдаг. Гэтэл ...
  • 10/05/24

    Иргэдийн зүгээс эрүүл мэндийн үйлчилгээ, эмийн үнэ...

    УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Эрдэнэбулган суманд УИХ-ын дарга болон бусад төлөөллийн хамт уулзалт хийж, ЗГ, УИХ-аас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Иргэдийн зүгээс эрүүл мэндийн үйлчилгээ, эмийн үнэ, чанарын асуудлаар бухимдалтай байгаагаа илэрхийллээ. Мөн аймгийн төвд барилга барьж буй барилгын компаниуд, иргэд дулааны зардал өндөр байгааг бууруулах, Дулааны станцын барилгыг түргэвчлэх шаардлагатайг анха...
  • 10/05/24

    Сүхбаатар аймгийн залуучуудын төлөөлөлтэй уулзаж, ...

    Нутгийн залуучууд ажлын байр нэмэгдүүлэх, өнөөгийн авч буй цалингийн хүрэлцээ хангамж хангалттай болгох, харийн нутгийг зорих бус залуучууд нутагтаа эзэн болж амьдрахад ажиллах нөхцөл сайжруулахад залуучууд оролцоогоо нэмэгдүүлж хамтран ажиллах саналтай байгаагаа хэлж байлаа. Эртэч уулзалт арга хэмжээнд идэвхтэй оролцож, бүс нутгийн залуучуудын хөгжилд дуу хоолойгоо хүргэж хамтран оролцсон Баруун-Урт сумын залуучууддаа таларха...
Нийт 1288 хуудас/25759 мэдээ