Монгол Улсын Их Хурал
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025
Нийт 25759 мэдээ байна.
  • 24/05/24

    УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: "Баялгийн сангийн хуули...

    УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: "Баялгийн сангийн хуулийг сая баталснаар стратeгийн ордууд дахь төрийн мэдлийг сэргээж байгаа нь зөв. Гэхдээ Ирээдүйн өв сангийн хуулиар 2030 он хүртэл тэр сангийн хуримтлалыг хөндөхгүй хадгалах байсан ч аваад үрчихсэн нь буруу. Эдийн засгийн өсөлт ард иргэдийн амьдралд наалдахгүй байна. Хувийн хэвшлүүдээ дарамтлаад байхын оронд татварын уян хатан бодлогоор дэмжих ёстой."...
  • 24/05/24

    Жуулчдыг татах гол зүйл бол Чингис хааны түүх, нүү...

    Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 2024 оны гуравдугаар хуралдаан Хэнтий аймгийн Биндэр сум дахь Их хуралдай цогцолборт боллоо. Хуралдааныг тус хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удирдан явууллаа. Тэрбээр Монголын Эзэнт гүрнийг байгуулсан анхны Их хуралдай болсон энэхүү түүхэн газар бол даян дэлхийг хоёр зууны турш засаглаж, хүн төрөлхтний соёл иргэншлийг тодорхойлж байсан бидний өвөг дээдсийн гайх...
  • 24/05/24

    ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ НҮДНИЙ ЭРТ ...

    2-18 настай Монгол хүүхдүүдийн дунд нүд болон шүдний өвчлөл жил ирэх бүр нэмэгдэж байна. Тиймээс боловсролын байгууллагад тулгуурласан байдлаар нүд, шүдний эрт илрүүлгийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Боловсролын ерөнхий газар, Орбис олон улсын байгууллага хамтран “Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих” төслийг сонгогдсон 33 цэцэрлэг, сургуульд хэрэгжүүлнэ. Төслийн нээлт боллоо. Т...
  • 24/05/24

    ЗАЛУУ МАЛЧИД ӨМӨЗО-НЫ МАЛЧИДТАЙ ХАРИЛЦАН ТУРШЛАГА ...

    Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан улс, орон даяар хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд залуу малчдыг чадавхжуулах зорилгоор нийт 23 залуу малчныг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах орны мал аж ахуйн онцлог, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрлэл боловсруулалт, зах зээлийн боломж нөхц...
  • 23/05/24

    Автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох...

    “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр өдрийн турш зохион байгуулж, өнөөдөр (2024.05.22) хаалаа. Хянан шалгах түр хороо Улсын...
  • 22/05/24

    Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуула...

    Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Тогтоолоор тус үйлдвэрийн түүхий тос дамжуулах хоолойн барилга угсралтын техникийн хяналт болон Дулааны цахилгаан станцын угсралтын ажлын захиалагчийн техникийн хяналтын ажилд шаардлагатай зардлыг санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагад даалгалаа.Мөн Газр...
  • 22/05/24

    Гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа боловсрол...

    Гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын сургалтын байгууллага болон насан туршийн боловсролын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх журмыг баталж, шаардагдах хөрөнгийг 2024 оны төсвийн багцын хүрээнд санхүүжүүлж, цаашид жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа. Тогтоол хэрэгжсэнээр гадаад улсад амьдарч буй монгол хүүхдүүд монгол хэл, бичиг үсэг...
  • 22/05/24

    Сонгинохайрхан, Налайх дүүрэгт эдийн засгийн тусг...

    Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүлэмж-агуулахын аж ахуй, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр “Агро-сити” эдийн засгийн тусгай бүс байгуулна. Мөн тогтоолоор Налайх дүүргийн 3, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс байгуулахаар шийдвэрлэлээ. “Агро-сити” эдийн засгийн тусгай бүс нь хүнсний аюулгүй байдлыг хангах, экспортын чиг б...
  • 22/05/24

    Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт о...

    Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр (2024.05.22) Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатарт өргөн мэдүүллээ. Хуулийн төслийн зорилго нь Төсвийн тогтвортой байдлын төрийн албаны статус болон зөвлөлийн дарга, гишүүдийн а...
  • 22/05/24

    Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт сэдвий...

    Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.22) хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдрийн сонсголоор “Х...
  • 21/05/24

    Ашигт малтмалын лицензтэй холбоотой нотлох баримты...

     Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны гишүүд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.  Тус түр хороо энэ сарын 17-нд хуралдаж Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах товыг тавдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулахаар тогтсон ба...
  • 21/05/24

    УИХ-ЫН СОНГУУЛИЙН 7-Р ТОЙРОГ БУЮУ ГОВИЙН БҮС 7 МАН...

    Монгол Улсын ардчилал өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд найман удаагийн ардчилсан сонгуулиар баталгаажиж, үр дүнд нь УИХ-ын 76 гишүүнийг сонгож ирсэн. Харин 2024 оны энэ сонгуулиар 78 гишүүн тойргоос, 48 гишүүн намынхаа нэрсийн жагсаалтаар сонгогдоно. Улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодрууллаа.  УИХ-ын Сонгуулийн 7-р тойрог Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөгөвь   МАН Гомбодоржийн Батсуурь Борхүүги...
  • 21/05/24

    Хүлээлт өндөр байсан "хүчгүй" жагсаалтууд

    УИХ-ын 2024 оны сонгуулийн гол онцлог нь УИХ-ын нийт 126 гишүүнтэй байхаас 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритар) аргаар, харин 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорциональ) аргаар сонгоно. Пропорциональ буюу хувь тэнцүүлэн төлөөлөх аргыг Сонгуулийн тухай хуульд тодорхойлохдоо “Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн авсан саналынх нь тоо, хувьд үндэслэн энэ хуульд заасны дагуу суудал ху...
  • 21/05/24

    УИХ-ЫН СОНГУУЛИЙН 6-Р ТОЙРОГ БУЮУ ЗҮҮН БҮС 7 МАНДА...

    Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн. Улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаа 2024 оны тавдугаар сарын 20-ны 00:00 цагаар дуусгавар болж, нэр дэвшигчдийн нэрс олон нийтэд ил боллоо. УИХ-ын Сонгуулийн 6-р тойрог Дорнод, Сүхбаатар, Хэнтий  МАН Пүрэв-Очирын Анужин Мягмарсүрэн Бадамсүрэн Мөнгөнцогийн Ганхүлэг Цагаанхүүгийн И...
  • 21/05/24

    Төвийн бүс-Дархан, Сэлэнгэ, Төв аймагт туршлагатай...

    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулна гэж заасны дагуу УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох намууд 2024.05.20-ны өдөр хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулж, урьдчилсан байдлаар олон нийтэд танилцуу...
  • 21/05/24

    ТАНИЛЦ: Үндэсний цөөнх иргэдийг төлөөлөх нэр дэвши...

    Улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаа 2024 оны тавдугаар сарын 20-ны 00:00 цагаар дуусгавар болж, нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт олон нийтэд ил боллоо. Баян-Өлгий аймгийн 45.8 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагт, 110 мянган хүн ам бүхий үндэсний цөөнх аж төрдөг. Хүн амын 93 хувь нь Казах үндэстэн бөгөөд үлдсэн хувийг Дөрвөд, Урианхай, Тува, Халх зэрэг ястнууд эзэлдэг. УИХ-ын сонгуулийн гуравду...
  • 21/05/24

    УИХ-ЫН СОНГУУЛИЙН 2-Р ТОЙРОГ БУЮУ БАРУУН БҮС 10 МА...

    Монголчууд бид арван хоёр жилийн дараа УИХ-ын сонгуулиа хоёр дахь удаагаа холимог тогтолцоогоор хийх гэж байна. 2024 оны энэ сонгуулиар 78 гишүүн тойргоос, 48 гишүүн намынхаа нэрсийн жагсаалтаар сонгогдоно. Улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаа 2024 оны тавдугаар сарын 20-ны 00:00 цагаар дуусгавар болж, нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт олон нийтэл ил боллоо. УИХ-ын сонгуулийн 2-р тойрог Говь-Алтай, З...
  • 21/05/24

    Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ

    УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдийн нэрсийг нам эвслүүд хуулийн хугацаанд багтаж тодрууллаа. 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр анх удаа 126 гишүүн сонгогдоно. Ингэхдээ, Үндсэн хуульд зааснаар, УИХ-ын 126 гишүүний 78-ыг нь олныг төлөөлөх зарчмаар (мажоритор), 48-ыг нь хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно. УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт МАН, АН, ХҮН намаас нэр дэвшигчид МАН-ын жагсаалтад УИХ, Засгийн газ...
  • 21/05/24

    Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хуули...

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр (2024.05.21) хуулийн төсөл Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хуулиудыг боловсронгуй болгох зорилгоор боловсруулсан холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар:...
  • 21/05/24

    Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсант...

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр (2024.05.21) хуулийн төсөл Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, зөрчил шалган шийдвэрлэх тухай ху...
Нийт 1288 хуудас/25759 мэдээ