Монгол Улсын Их Хурал
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025
Нийт 25451 мэдээ байна.
  • 29/08/23

    БЗД-т баригдаж буй сургууль, цэцэрлэгийн ажлын явц...

    2023-2024 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор өөрийн сонгогдсон Баянзүрх дүүргийн 22-р тойрогт шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн ажлын явц, гүйцэтгэлтэй танилцлаа. 25-р хороо, хуучнаар Замын цагдаагийн журмын хашаанд баригдаж буй 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга 40 хувьтай байна. 26-р хороо, Олимп хотхонд баригдаж буй 640 хүүхдийн сургуулийн барилга гурван давхарын цутгалт хийгдэж байна. 36-р хороо, ...
  • 29/08/23

    БЗД-ийн иргэдэд бодлогын шинэчлэл, шинээр батлагдс...

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг иргэд олон нийтэд танилцуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон тус яамны удирдлагууд нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт алслагдмал гурван дүүрэгт ажилласан бол өнөөдөр Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэй хамтран хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлого, бодлогын хэрэгжилт, үйл ажиллаг...
  • 28/08/23

    Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллаг...

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн /2023.08.24/ Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллага (ИНТОСАИ)-ын Хөгжлийн санаачилгын орлогч захирал хатагтай Арчана Ширсат тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтран ажиллахаар боллоо. ИНТОСАИ-ийн Хөгжлийн санаачилгаас “Ази номхон далайн бүс нутгийн тогтвортой гүйцэтгэлийн аудитын практик”-ийг дэмжих ажлын хоёрдугаар ...
  • 28/08/23

    Боловсролын багц хуулийг хүлээлгэн өглөө

    Боловсролын тухай багц хуулиудыг  УИХ-аар хоёр жилийн турш хэлэлцэн баталсан. Тус хуулиудыг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Б.Жаргалмаа нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон боловсролын салбарын удирдлагууд, багш нарт хүлээлгэн өглөө. “Боловсролын шинэ сэргэлт&...
  • 25/08/23

    Төв аймгийн нийт үхэр сүрэгт эрчимжсэн үхрийн эзлэ...

    "ТӨВ ТҮМНИЙ СҮҮН СОЁЛ -2023" арга хэмжээний хүрээнд Сүүний үхрийн аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөнийг Төв аймгийн Зуунмод сумын Өв соёлын төв өргөөнд зохион байгуулж байна. Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн сүүний аж ахуй эрхлэгчид, томоохон сүүний үйлдвэрүүдийн төлөөлөл, бодлого тодорхойлон хэрэгжүүлэгчид гээд олон талын оролцоог хангасан арга хэмжээнд оролцон мэдээлэл авлаа. Төв аймгийн хэмжээнд 2022 онд 139 мянган толгой хээлтэ...
  • 24/08/23

    Ж.Батсуурь: Ардчилсан намын Үндэсний бодлогын хоро...

    2023.02.09-ны өдөр АН ҮБХ-гоо хуралдуулж, гарсан шийдвэрийн дагуу намын их хурлаа хуралдуулж АН-ын даргад Лу.Гантөмөрийг сонгож, Улсын дээд шүүхэд хүргүүлж, 2023,02,09-ны өдөр АН-ын даргаар Лу.Гантөмөрийг албан ёсоор бүртгэсэн шийдвэр гарсан. 2020 оны сонгуулиас хойш асуудалтай байсан АН-ын ажлыг жигдрүүлэхээр ажиллалаа. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал 2023 оны 08 дугаар сарын 28-нд Төрийн ордны "Их...
  • 24/08/23

    “Улаанбаатарын тунхаг”-ийг баталлаа

    Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган өндөрлөж, “Улаанбаатарын тунхаг”-ийг баталлаа. Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор Монгол Улсад гурван өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө.Монгол Улсын Их Хурал, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэнд...
  • 23/08/23

    “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын су...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны наймдугаар сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д таван жилийн хугацаатай олголоо. “Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулий...
  • 23/08/23

    Мэдээллийн технологийн ажил, үйлчилгээг хувийн хэв...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны наймдугаар сарын 23-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Мэдээллийн технологийн ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа. “Үндэсний программ хангамжийн их дэлгүүр” /Mindgolia/ системд бүтээгдэхүүн, үйлчилгээг байршуулах шалгуур үзүүлэлтийг баталж, мөрдүүлэхийг Цахим хөгжи...
  • 23/08/23

    Ерөнхий сайдаар ахлуулсан Боловсролын үндэсний зөв...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны наймдугаар сарын 23-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус зөвлөл байгуулагдсанаар төр, олон нийтийн оролцоог хангасан, хамтын хариуцлагатай боловсролын бодлого тогтвортой хэрэгжих, төр хувийн хэвшлийн түншлэл, салбар хоорондын уялдаа холбоо хэрэгжих, хүний эрх, эрх чөлөө хангагдах, хүний эрх, эрх чөлөөг хангасан, ардчилсан, хүмүүнлэг ёсыг дээдэлсэн сургалтын агуулга, хөтөлб...
  • 23/08/23

    Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг төлөвлөх о...

    Сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал үүсэх болсон нь Хүн амын өсөлт буюу элсэлт төгсөлтийн харьцаа алдагдсан Хөрөнгө оруулалтын оновчгүй бодлого хэрэгжүүлсэн Хот төлөвлөлтийн алдаа буюу авлига гэсэн гурван үндсэн шалтгаантай гэж оношилж байна. Аливаа төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг хэн нэгэн улстөрч өөрийн тойрогт сургууль, цэцэрлэг байгуулах шийдвэрийг судалгаагүй, нотолгоонд суурилаагүй, газаргүй, зура...
  • 23/08/23

    Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын б...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны наймдугаар сарын 23-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төрийн өмчийн зарим дээд боловсролын сургалтын байгууллага, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын  байгууллагын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарч байна. Орон нутгийн мэргэжлийн болон политехник коллежийн засаглал, сургалтын чанарыг сайжруулах; Их сургуулийн зарим мэргэжлийн үндс...
  • 23/08/23

    Төрийн өмчийн зургаан их сургуулийн харьяа ахлах с...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны наймдугаар сарын 23-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ерөнхий боловсролын ахлах сургуулийг тодорхой чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх, их сургуулийн харьяа ахлах сургуулийн статусыг тодорхой болгох, өөрчлөн зохион байгуулах, сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор  Төрийн өмчийн зарим их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн тала...
  • 23/08/23

    Тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор хязгаарлах з...

    Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар захирамж гаргаж, наймдугаар сарын 26-наас эхлэн 20 хоног өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд авто машины улсын дугаарын тэгш сондгойгоор оролцуулахаар боллоо СОНДГОЙ ТОО буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг 2023 оны наймдуга...
  • 23/08/23

    Талын хөх чононууд хүнд гэгддэг хүрэл медалийг энг...

    Спортын 12 төрлөөр явагдаж байгаа Зүүн Азийн залуучуудын спортын наадмын хөлбөмбөгийн тэмцээнд Монгол улсын шигшээ баг хүрэл медаль хүртэж, хуран цугласан фанатуудаа баярлууллаа. Тэд Макогийн шигшээг 3:0-ээр буулган авсан. Тоглолтын гоолуудыг 3 дахь минутад У.Тэмүлэн 63 дахь минутад Н.Эрдэнэбаатар, 82 дахь минутад Ч.Манлай нар оруулсан. Ийнхүү манай улсын шигшээ баг эх орондоо явагдсан Зүүн Азийн залуучуудын спортын наадмаас...
  • 23/08/23

    4х400 метрийн буухиад хүрэл медаль хүртлээ

    Зүүн Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн тэмцээн Налайх дүүрэгт үргэлжилж байна. Өнөөдөр Монголын баг эрэгтэй бөөрөнцөг түлхэлт болон 4х400 метрийн холимог буухиа уралдаанаас медаль хүртлээ. 4х400 метрийн холимог буухиад БНХАУ-ын баг 3:32.63 минутын амжилтаар түрүүлж, Хятадын Хонконгийн баг 3:40.83 амжилтаар удаалсан бол Монголын баг 3:54:51 амжилтаар хүрэл медаль хүртсэн юм. БНСУ-ын баг алдаа гарган дөрөвт орсон байна...
  • 23/08/23

    Элсэлтийн ерөнхий шалгалтанд 800 оноо авсан шинэ о...

    Энэ жил шинээр оюутан болж буй элсэгчдийн төлөөлөл болгон ЭЕШ-ндаа 800 оноо авсан шинэ оюутнуудыг хүндэтгэн хүлээн авч уулзлаа. Уг хүүхдүүдэд урилга явуулан уг арга хэмжээг Айсмарк компанийн зүгээс зохион байгуулсан бөгөөд УБ хот болон аймаг бүрээс хүүхдүүд оролцлоо.  Яг 30 жилийн өмнө Увс аймгийн Тэс сумаасаа эрдэмд шамдах тэмүүлэл, ихийг сурах хүсэл өвөртлөөд энэ хүүхдүүд шиг оюутан болон Улаанбаатарт ирж байж.  Э...
  • 23/08/23

    Х.Ганхуяг: Хамгийн сайн сургууль бол гэртэйгээ ойр...

    “Хамран сургах тойрог гэж хачин юм яриад, сайн сургуульд хүүхдээ өгөх нь хүний эрх” гэдэг хүмүүс бишгүй л бий. Гэхдээ “хамран сургах тойрог” гэдэг үгийн цаана та бидний амьдрал, ажилд олон асуудлыг шийдэх гаргалгаа байдаг. Тухайлбал, хичээл эхлэхээр нийслэлийн замын түгжрэл эрс нэмэгдэж, аппликейшн дээрх замууд нь улааж, тэг зогсолт хийдэг шүү дээ. Гэрээсээ хол сургуульд явдаг хүүхдүүд замын хөдөлгөөнд ...
  • 23/08/23

    Монгол Улсад Зоо техникийн шинжлэх ухаан үүсэж хөг...

    Энэ өдөр мал зүйн салбарт ажиллаж байсан үе үеийн ахмадууд, малын эмч, зоотехникч, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа албан хаагчид нар маань 100 дахь намрынхаа баярыг өөрсдийн хийсэн бүтээснээ дүгнэж, тэмдэглэн өнгөрүүлж байна. УИХ-ын гишүүн, БОХХАА-ын байнгын хорооны дарга Б.Саранчимэг Монголын нүүдлийн мал аж ахуйн өв соёлыг өвлөн уламжлагч малчид, фермерүүд болон мал аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачид, мал зүйч, малы...
  • 23/08/23

    Дархан-Уул аймгийнхан "Нүүдэлчин" дэлхийн соёлын ф...

    "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль энэ сарын 18-20-ны өдрүүдэд боллоо. "Нүүдэлчин" фестивалийг соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрөл зүйлийн хүрээнд 30 гаруй хөтөлбөрийн дагуу нүүдлийн соёл иргэншил бүхий 10 гаруй улсын төлөөлөл оролцож нийтдээ 1,100 гаруй нүүдэлчид хуран чууллаа. Дархан-Уул аймаг бол олон ястны нутаг бөгөөд наадамд толилуулсан үзүүлбэр сонирхолтой, уран яруу сайхан байж, наадмын шилдгээр тодорлоо. ...
Нийт 1273 хуудас/25451 мэдээ