
Монгол Улсын Их Хурал
Нийт 26903 мэдээ байна.
-
23/09/22
Дорноговь аймагт барилгын салбар үүсэж хөгжсөний 6...
Нутаг орныхоо хөгжил, бүтээн байгуулалтын өнгө төрхийг тодорхойлогч барилгачид та бүхэнд Дорноговь аймагт барилгын салбар үүсэж хөгжсөний 60 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Анх 1961 онд МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Хөвсгөл аймгийн Их уул сумын барилга конторыг татан буулган Дорноговь аймагт шилжүүлэн байгуулах шийдвэр гарч хоймор нутгийн 80 гаруй барилгачид ирж аймгийн барилгын байгууллагын суу... -
23/09/22
Н.Учрал: Төрийн олгосон лавлагаа, тодорхойлолтыг н...
Төрийн үйлчилгээг цахим болгосноор иргэд 64 байгууллагын 689 үйлчилгээг "И-Монголиа"-гаас авах боломж бүрдэх юм. Хүнд суртлыг бууруулах, үргүй зардлыг хэмнэхийн тулд тоон гарын үсэг олгох ажлыг эрчимжүүлэхээр болсон байна. Энэ мэтчилэн цахим хөгжил, харилцаа холбооны салбарын талаарх зарим асуудлаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралтай ярилцлаа. -
23/09/22
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат ШШГГ-ын харьяа 419 дүгээр ...
Тэрээр ШШГГ-ын харьяа 419 дүгээр нээлттэй хорих ангийн ажилтнуудад “Эргэх холбоо-52” хөтөлбөр, иргэдээ сонсох уулзалтын хүрээнд МУ-ын Засгийн газрын бодлого шийдвэр, УИХ-аас шинээр батлагдсан хууль тогтоомжийг танилцуулж, мэдээлэл хүргэн ажиллалаа. Мөн тус ангийн тоосгоны үйлдвэр, шинээр барьж эхэлсэн цагдан хорих байрны барилгын явцтай танилцлаа. Өөрөөр хэлбэл аймгийн төвд байдаг Цагдан хорих байрыг нүүлгэж байна... -
23/09/22
“Парламентын боловсрол-Сургагч багш” (дэд) хөтөлбө...
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хүүхэд, залуучуудад парламентын боловсрол олгоход чиглэгдсэн “Парламентын боловсрол” хөтөлбөрийг 2021 оноос амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийг Монгол Улсын бүх хүн амд чиглүүлэн үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд “Парламентын боловсрол” хөтөлбөрийн хүрээнд “Парламентын боловсрол-Сургагч багш” (дэд)... -
23/09/22
Монгол Францын хамтын ажиллагаа бизнесийн түвшинд ...
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Монгол Улс дахь Франц Улсын Элчин сайд Сэбастиен Сүрүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, ирэх 10-р сард Франц Улсын Клермон-Ферран хотноо 31 дэх жилдээ уламжлал болон зохион байгуулах мал аж ахуйн олон улсын үзэсгэлэнд Монгол Улс 2022 оны “Хүндэт зочин орон”-оор оролцох бэлтгэл ажлын талаар ярилцсан юм. Мо... -
23/09/22
БНСУ-ын Чүнчон аймагтай хөдөө аж ахуйн чиглэлээр х...
БНСУ-ын умард Чүнчон аймаг дахь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын урилгаар Монгол улсад айлчилж байна. Айлчлалын эхний өдөр зочид төлөөлөгчид Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд Х.Болорчулуунтай уулзалт хийлээ. Энэ үеэр газар тариалангийн салбарын бүс нутаг болох Сэлэнгэ аймагт хамтын ажиллагааг хөгжүүлж байгаад талархаж, салбарын сайдын хувьд бодлогын түвшинд дэмжиж ажиллах... -
23/09/22
Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Шүүх...
Улсын их хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Шүүхийн сахилгын хороонд ажиллаж, Сахилгын хорооны гишүүдтэй санал солилцох уулзалт зохион байгуулав. Уулзалтад Сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр, О.Номуулин, Б.Сугар, Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун болон Хууль зүйн байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх М.Үнэнбат нар оролцлоо. Уулзалтын эхэнд Шүүхийн Сахилгын хорооны д... -
23/09/22
Чөлөөт бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад хү...
Сербийн нийслэл Белград хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 8-18-нд болж, Монгол улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор 20 тамирчин өрсөлдөж, таван медальтай ирсэн юм. Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ дэлхийн дэвжээнд гарамгай амжилт үзүүлсэн баг тамирчин, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, мөнгөн ш... -
23/09/22
“Биеийн тамир, спортын хөгжилд төрийн бус байгуулл...
Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнийн санаачилгаар зохион байгуулсан энэхүү уулзалт хэлэлцүүлэгт Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан болон спортын холбоодын төлөөлөл бо... -
22/09/22
-
22/09/22
-
22/09/22
-
22/09/22
С.Бямбацогт: Өдөрт 1,000 орчим тонн цемент нийлүүл...
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Дарханы замын ажлын явцын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсоноос хойш 20 гаруй хонож байна. Энэ хугацаанд 20 орчим км зам хатуу хучилттай болж нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл, 204 км замаас 160 км орчим нь хатуу хучилттай болж байна. Бид аравдугаар сарын 20-ныг хүртэл нэлээд шахуу ажиллах төлөвлөгөө гаргасан байгаа. Болж өгвөл аравдугаар с... -
22/09/22
Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци, үүрэн т...
Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжил болон өнөөгийн нөхцөл байдалтай танилцах, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл авлаа. Дэлхийн нийтээрээ мэдээлэл технологийн салбар хурдацтай хөгжиж байгаа энэ үед 5G сүлжээг Монгол улсад хэрхэн нэвтрүүлэх, салбарын хуулиудад мэргэжлийн байгууллагуудаас санал авдаг байх, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дэргэдэх зөвлөлд холбогдох төлөөллийг оролцуулах,... -
22/09/22
Х.Болорчулуун: Беларусь орныг Монголчууд “Мтз-50, ...
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Бүгд Найрамдах Беларусь улсын Гадаад Хэргийн Нэгдүгээр орлогч сайд С.Ф.Алейниктай уулзаж хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 2021 онд Беларусь улсаас 4,5 сая еврогийн санхүүжилт бүхий “Трактор, хөдөө аж ахуйн техник нийлүүлэх” төсөл хэрэгжүүлэн 534 ширхэг техник, тоног төхөөрөмжийг малчид, тари... -
22/09/22
-
22/09/22
Допингийн эсрэг үндэсний дүрмийг боловсруулах ажлы...
Допингийн эсрэг үндэсний дүрэм бол спортод “Үндсэн хууль” нь юм. Допингийн эсрэг үндэсний дүрмийн төслийг эцэслэн боловсруулж Засгийн газарт танилцуулах ажлын хэсэг хуралдлаа. Хуралд Монгол Улсын сайд, олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ болон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Биеийн тамир, спортын улсын хороог төлөөлж, Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Гадаад харилцаа... -
22/09/22
ДБЭТ, Чойжин ламын сүм музейн сэргээн засвар, тохи...
Соёл урлагийн зарим байгууллагын үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай газар дээр нь очиж танилцлаа. /2022-09-21/ Мөн салбарын сайд Ч.Номин болон албаны бусад хүмүүстэй уулзаж энэ салбарт тулгамдсан асуудал, төсөв, хөрөнгө оруулалтын асуудлыг ярилцав. Соёлын салбараасаа “гар татдаг” төр улс гэж хаана ч байдаггүй. Соёлын бодлого бол тухай улс орны өв түүхийн хэлхээг улам батжуулж байдаг нэгэн цөм хүрд. Монгол улсын со... -
22/09/22
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тойрогтоо ажиллаж байн...
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тойргийнхоо Дэлгэр, Чандмана, Эрдэнэ, Алтай, Цээл, Цогт, Халиун сумдын иргэд хөдөлмөрчид, малчидтай уулзаж санал бодлыг нь сонслоо. Энэ жил аймгийн нийт нутгаар зуншлага сайнгүй, газрын гарц муу, хадлан тэжээлийн нөөц хомс байгааг малчид, хөдөлмөрчдийн зүгээс хэллээ. Тэд өвлийг хэрхэн өнтэй давах, өвс тэжээлийн нөөц бэлтгэх талаар санал бодлоо с... -
22/09/22
Дундговь аймгийн Өлзийт сумын иргэдийн санал, гомд...
Дундговь аймгийн Өлзийт сум, Буянт багийн иргэдийн тавьсан санал, гомдлын дагуу МХЕГ,ЦЕГ, Экологийн цагдаагийн албатай хамтарсан ажлын хэсэг байгуулан газар дээр нь очиж ажиллалаа. Өлзийт сумын нутагт хориод жилийн өмнөөс Ураны хайгуул, судалгаа хийсэн байдаг. 2016 оноос олборлолт, ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан “Гурвансайхан” ХХК одоогоор 12 өрмийн цооног ухаж, ажлаа эхлүүлсэн байна. Өлзийт сумын иргэдийн зүг...
Нийт 1346 хуудас/26903 мэдээ