Монгол Улсын Их Хурал
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025
Нийт 26903 мэдээ байна.
  • 09/05/22

    Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд хилийн цэргийн а...

    Тус аймагт Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит хилийн 0257 дугаар анги дангаар үйл ажиллагаа явуулж, 1000 гаруй км хилийн хамгаалалтыг хариуцаж буй. Тус бүс нутагт хилийн дэглэмийн зөрчил ихээр гардаг. Тиймээс хил хамгаалалтын нягтралыг сайжруулах зорилгоор шинэ анги байгуулах шав тавьж байна. Шинэ ангийг Сулинхээрийн отрядын жишиг зургаар байгуулах бөгөөд штабын байр, цэргийн байр, соёлын төв, спортын төв, цэцэрлэг, 6...
  • 06/05/22

    ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Төв аймагт ажиллаж байна

    Хууль, зүй дотоод хэргийн яамнаас 2022 оныг хувийн эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарлаж, Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг эрчимжүүлж, төрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн хуулиудыг өргөн бариад байгаа билээ. Тухайлбал, энэ сарын 1-нээс мөрдөж эхэлсэн цахимын багц хуулийн хүрээнд төрийн бүтээмжийг сайжруулах ажлуудыг зохион байгуулж байгаа юм. Иргэдэд тоон гарын үсэг...
  • 06/05/22

    Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

    Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал, Ц.Туваан нар өнөөдөр (2022.05.06) Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Донорын тухай хууль анх 2000 онд батлагдсан бөгөөд 2012 онд нэмэлт, өөрчлөлт хийгдэж, Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хурлаас баталсан бол...
  • 06/05/22

    С.Одонтуяа: Улсын Их Хурлын гаднаас нь биш дотроос...

    Тэрээр УИХ-ын тогтоолын төслийг өргөн барих гэж байна. Үүний тулд Засгийн газраас санал авдаг, иймд саналаа яаралтай ирүүлэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүллээ.  Сонгогчдын 44 хувийн дэмжлэг авсан улс төрийн хүчин парламентын суудлын 80 орчим хувийг эзэгнэж байгаа нь гажуудал мөн. “Энэ бол ойлголцсон, тохиролцоонд хүрсэн асуудал болохоос хэн нэг улс төрчийн шуугиулах сэдэв биш. Улсын Их Хурлын гаднаас нь биш дотро...
  • 06/05/22

    Дэлхий нийтээрээ эдийн засгийн хүнд байдалд ороод ...

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо бодлого гаргадаг байгууллага. Манай улсын эдийн засгийн байдал хүнд байгаа. Гэхдээ зөвхөн Засгийн газар, УИХ-аас энэ асуудал үүсэж байна гэж үзэж болохгүй. Хэрвээ эдийн засгийн асуудлыг 100 хувь гэж үзвэл 60 хувь гадны нөлөөллөөс болж байгаа. Ганц Монгол улс биш дэлхий нийтээрээ мөнгөний бодлогоо яаж гаргах вэ, энэ хүнд үеийг яаж давах вэ гэж ажиллаж байна.
  • 06/05/22

    Мэргэжил сурталчлах нээлттэй өдөрлөг үргэлжилж бай...

    Улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол, сургалтын 76 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэд өнөөдөр мэргэжил сурталчлах нээлттэй өдөрлөгийг тус тусын сургууль дээр зохион байгуулж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд Барилгын политехник коллежийн нээлттэй өдөрлөгт оролцлоо. Тус сургууль нь 1954 онд байгуулагдсан бөгөөд 27 мэргэжлээр боловсрол олгох 1-2,5 жилийн сургалтыг явуулдаг байна. Нээлттэй өдөрлөгийн үеэр тус коллежид сур...
  • 06/05/22

    Хүүхэд, залуусын хувь хүний хөгжлийг дэмжих төсөл ...

    Хүүхэд, залуусын хувь хүний хөгжлийг дэмжих төсөл хэрэгжүүлж байна.
  • 06/05/22

    Х.Нямбаатар: Цаашид торгуулиа төлөөгүй хүмүүст төр...

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Хуульд 14 хоногийн дотор торгуулиа төлсөн бол нийт торгуулийн 50 хувийг ч хөнгөлөх заалт орж ирсэн. Торгуулиа төлөөгүй 10, 20 жил явсан тохиолдол ч бий. Сая Өршөөлийн хуулиар торгуулиа төлөх өдөөлтийг бий болгож 50 хувь хөнгөлсөн, 13 тэрбум төгрөг төлөгдсөн. Гэвч 40 орчим хувь нь л биелсэн. Тэгэхээр цаашид торгуулиа төлөөгүй хүмүүст төрийн зарим үйлчилгээг хязгаарлана. Тухайлба...
  • 06/05/22

    УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайдад шаардлага ...

    УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна Тэрбээр "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар улс төрийн намууд олон удаагийн хэлэлцүүлэг, уулзалт хийж санал нэгдсэнээс хойш багагүй  хугацаа өнгөрлөө. Намууд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зорилт тавьж байна. Яагаад гэвэл Монгол Улсад үүсээд байгаа улс төр, нийгэм эдийн засгийн хямралын шалтгаан нь сонгуулийн сан...
  • 06/05/22

    Зэвтэй ус, шугам сүлжээг шинэчлэх төсөв 2023 оны т...

    Дорнод аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр, төлөөлөгч Ц.Сүхбаатар, Б.Мөнх-Оргил, Э.Эрдэнэчулуун нар нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр уулзаж Чойбалсан хотын иргэдэд тулгамдаж буй зэвтэй усны асуудал, шугам сүлжээг шинэчлэх шаардлагатай байгаа талаар хүсэлт тавьсан. Мөн аймгийн засаг дарга М.Бадамсүрэнгээс уг асуудлыг шийдвэрлэхэд орон нутгийн төсвөөс тодорхой хувийг гаргахаар ажиллаж байгаа боловч бүрэн шийдэх боломжгүй байгаа ...
  • 06/05/22

    Хөдөө орон нутгийн төрийн захиргааны ажилтнуудын ц...

    УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Мөнгөнморьт суманд ажиллаа.Суманд ажиллах үеэрээ сумын удирдлагуудтай уулзаж, иргэд сонгогчидтойгоо уулзалт хийлээ. Сумын удирдлагуудын зүгээс төрийн захиргааны ажилтнуудын цалин хөлс бага байгаа талаар ярьж санал солилцлоо. Өндөр настан Буянтогтох, Лхам, Эрдэнээ, Дашдэндэв, Базарзагдал гуайнд зочлон ахмадуудынхаа санал, сургааль, захиасыг сонслоо. Мөн иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж хавар...
  • 06/05/22

    Ц.Туваан гишүүн Төв аймгийн Мөнгөнморьт суманд ажи...

    Суманд ажиллах үеэрээ сумын удирдлагуудтай уулзаж, иргэд сонгогчидтойгоо уулзалт хийлээ. Сумын удирдлагуудын зүгээс төрийн захиргааны ажилтнуудын цалин хөлс бага байгаа талаар ярьж санал солилцлоо. Өндөр настан Буянтогтох, Лхам, Эрдэнээ, Дашдэндэв, Базарзагдал гуайнд зочлон ахмадуудынхаа санал, сургааль, захиасыг сонслоо. Мөн иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж хавар, намрын чуулганаар батлагдсан хуулиас танилцуулан, өөрийн ажи...
  • 06/05/22

    Э.Батшугар: Нийгмийн даатгалын 50 хувийг том зурга...

    УИХ-ын гишүүн Э.Батшугар Эмийн хяналтын тогтолцоо, шалгалтын үр нөлөөний асуудлаар шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төсөл, 2022 оны төсвийн тухай хуулийн өөрчлөлт болоод Төрийн хэмнэлтийн тухай ярилцлаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн эмий...
  • 05/05/22

    Ганц дайчин ганцаардахгүй, ганцдахгүй

    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт эхлээд өдгөө дөрвөн жилийн нүүрийг үзлээ. Төлөвлөгөөний дагуу 2019 онд ашиглалтад орох байсан ч хийж бүтээсэн дорвитой ажил байхгүй 2022 онтой ийнхүү золголоо. Тухайн эвдрэл гэмтэлтэй замаар зорчиж, бие сэтгэл, эд хөрөнгө, амиараа хохирсон иргэдийн тоог хэлэхэд нүд хальтрам. Зам биш “там” болсон гэдгийг түүгээр зорчдог иргэдийн амнаас сонсож болохоор.  ...
  • 05/05/22

    Г.Дамдинням: Нийгмийн сүлжээнд хүний эрх зөрчигдсө...

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.05/ хуралдаанаар Засгийн газраас /2022.04.14/-ний өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Хүний нэр хүндэд сошиал орчинд асар ихээр халддаг. Зөвхөн улстөрч гэлтгүй эмэгтэйчүүд, хүүхдүүд хүртэл гүтгэлэг,...
  • 05/05/22

    Цусны донорын тухай болон Эртхэн, эд, эс шилжүүлэн...

    Улсын Их Хурлын даргын 2022 оны 08 дугаар захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Уг Ажлын хэсэг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албатай хамтран “Цусны донорын тухай болон Эрт...
  • 05/05/22

    Б.Баярсайхан: Хүүхдийг үл хайхрах хүчирхийлэлд бай...

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.05/ хуралдаанаар Засгийн газраас /2022.04.14/-ний өдөр өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Хүний эрхийн талаасаа ч олон улсын жишгээр ч аливаа зөрчлийг нийгм...
  • 05/05/22

    Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрч...

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.05/ хуралдаанаар Засгийн газраас /2022.04.14/-ний өдөр өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа.  Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулмйг баталж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн билээ. Өнөөдр...
  • 05/05/22

    Орон нутагт оны сүүлийн саруудад төрийн албан хааг...

    МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий, Дорнод аймгуудад энэ сарын 04-07-ны өдрүүдэд ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Хэнтий Аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны анхан шатны хороодод ажиллалаа. Энэ үеэр МҮЭ-ийн Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МБШУ-ны ҮЭ-ийн Холбооны дарга З.Цогтгэрэл нар Нэгдүгээр сургуулийн ҮЭ-ийн хорооны гишүүдтэй уулзаж, МҮЭ-ийн холбооноос болон Боловсрол салбарын ҮЭ-ий...
  • 05/05/22

    Ц.Идэрбат: Давхардуулсан шийтгэл оногдуулахгүй сан...

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.05/ хуралдаанаар Засгийн газраас /2022.04.14/-ний өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:  Энэ хуулийг дэмжиж байгаа. Сануулах, шийтгэхгүй байх гэх мэт зохицуулалтыг дэмжиж байна.Хөдөө орон...
Нийт 1346 хуудас/26903 мэдээ