Монгол Улсын Их Хурал
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025
Нийт 26753 мэдээ байна.
  • 26/11/21

    Ахмадын өргөө ашиглалтад орлоо

    Улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан ахмадын өргөөний барилгын ажлыг 2018 онд эхлүүлж байсан бөгөөд өнөөдөр /2021.11.26/ ашиглалтад орууллаа. Ахмадын өргөө ашиглалтад орсноор Булган аймгийн ахмадууд чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, чийрэгжилтийн асуудлаа шийдвэрлэх зэрэг чухал ач холбогдолтой юм. Ж.Бат-Эрдэнэ "Ахмадууд Та бүхэн маань энэ сайхан өргөөндөө цуглаж, соёл спор...
  • 26/11/21

    Баянзүрх дүүргийн 11-р хорооны ЭМТ-д тоног төхөөрө...

    УИХ-ын гишүүн Б.Саранчимэг өөрийн сонгогдсон тойрог болох Баянзүрх дүүргийн 11-р хорооны Эрүүл мэндийн төвд 400 сая төгрөгийн үнэ бүхий нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэж өглөө. Тус хороо нийслэлийн хамгийн их хүн амтай хороо учир эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүн бүрт хүрч чаддагүй байсан аж. Б.Саранчимэг гишүүн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжтэй байлгах, эрүүл мэнди...
  • 26/11/21

    "Шинэ хөдөө төсөл"-ийн санхүүжилтээр мал угаалгын ...

    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачилан эхлүүлсэн "Шинэ хөдөө төсөл" амжилттай хэрэгжиж, үр өгөөжөө өгч буй. Тус төслийн хүрээнд 40 ширхэг "Зөөврийн мал угаалгын банн"-ыг олгоод байна. Зөөврийн мал угаалгын банныг нийлүүлснээр малчин айл өрх бүрт хүртээмжтэй байх бөгөөд салбарын ажилтнууд болон малчдын цаг хугацааг хэмнэж, малыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх чухал ач холбогдолтой юм. Тус банны загварыг Ба...
  • 26/11/21

    Дорнод аймагт төрийн албаны тухай хуулийн хэлэлцүү...

    Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Б.Баярсайхан, А.Адьяасүрэн, Г.Ганболд нар  /2021.11.20/ Дорнод аймагт ажиллаж, УИХ-аас шинээр баталсан хууль тогтоомжийн талаар танилцуулж, хэлэлцүүлгийн шатанд байгаа зарим хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ.
  • 26/11/21

    Иргэдийн хөгжлийн төв ашиглалтад орлоо

    Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 3500 иргэнд анхан шатны төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор орон нутгийн төсвийн 393 сая төгрөгөөр Сайншанд сумын 3 дугаар багт баригдсан “Иргэдийн хөгжлийн төв” -ийн нээлт боллоо. Тус төвийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Б.Д...
  • 25/11/21

    Х.Ганхуяг: ААН-ийн хүсэлтийг төр хуулийн хугацаанд...

    УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгтгэн нэгдсэн хуралд бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй юм.  -Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХаар хэлэлцэж эхлээд байна. Хуулийн төслийн гол ач холбогдол нь...
  • 25/11/21

    Парламент хоорондын байнгын уулзалтын механизмын д...

    Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ) хоорондын байнгын уулзалтын механизмын 4 дэх удаагийн уулзалт өнөөдөр (2021.11.25) боллоо. Уулзалтыг Монгол Улсын талаас Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол, Хятадын парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, БНХАУ-ын талаас БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга, Хятад, Монголын парламентын бүлгийн дарга Байма Чилинь нар даргалав. Уу...
  • 25/11/21

    УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэг Улсын Лок Сабха...

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.11.25) Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабха-гийн (Парламентын доод танхим) гишүүн, Гадаад харилцааны Төрийн сайд Ражкумар Ранжан Сингх тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноён Ражкумар Ранжан Сингхтэй уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улс Энэтхэг Улсыг оюун санааны хөрш, “гуравдагч хөрш” хэмээн үз...
  • 25/11/21

    Эрхүү мужийн их, дээд сургуулиудын удирдлагыг хүлэ...

    Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн урилгаар Оросын Холбооны Улсын Эрхүү мужийн их, дээд сургуулиудын удирдлага манай улсад айлчилж байгаа билээ. Төлөөлөгчдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.11.25) хүлээн авч уулзан, Монгол-Оросын боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь х...
  • 25/11/21

    УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Батжаргал нар Төв аймаг...

    УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Батжаргал нар тойргийнхоо Лүн, Баянхангай, Эрдэнэсант сумдад ажиллалаа. Цаг агаар таатай байгаа энэ үед ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хадлан тэжээл базаах ажлууд амжиж байгаа тухай орон нутгийнхан хэлж байна. Лүн суманд “Тайван өсөх” ХХК дулааны аргаар боловсруулах герман технологи бүхий махны үйлдвэрийг ирэх оны долдугаар сард ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Нутгийн хорш...
  • 25/11/21

    УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн засаг дарга Ц.Чог...

    Хэнтий аймгийн Эрүүл мэндийн салбарт УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр иж бүрэн компьютер, нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппаратыг хүлээлгэн өглөө. Төрийн байгууллагууд цахимд шилжиж байгаатай холбогдуулан алслагдсан хөдөөгийн сумын эмнэлэгүүдийн компьютер хүчин чадал хүрэхгүй бүрэн цахимд шилжихэд хүндрэлүүд гардаг. Тиймээс Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газарт 10 компьютер, НЭ-д 27 сум, тус бүрт 3 ширхгийг олгогдож байна.Дашрамд с...
  • 25/11/21

    Н.Ганибал: Уламжлалт мэдлэгээ шинжлэх ухааны хувьд...

    УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.25\ нэгдсэн хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Н.Ганибал: Уламжлалт мэдлэгээ шинжлэх ухааны хувьд баталгаажуулах ажил орхигдсон. Генетикийн үйлдвэр, технологи, инновацийг хөгжүүлэх хүрээлэн, лабораторигүй байна. Шин...
  • 25/11/21

    Замын-Үүд сумын тээвэр эрхлэгчидтэй уулзлаа

    УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан нар сумын удирдлагуудын хамт тээвэр эрхлэгчидтэй уулзлаа. Уулзалтаар Замын-Үүд сумд ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх, Эрээн боомтод бөөгнөрсөн ачаа барааг яаралтай татан авах ажлыг шуурхай зохион байгуулахад тус сумын харьяалалтай тээвэр эрхлэгчдийн бүртгэлд хамрагдаж амжаагүй том оврын тээврийн хэрэгслийг нэмэж бүртгэх ажлыг яаралтай шийдвэрлэхээр боллоо. Харин тээвэр эрхлэгчид маш...
  • 25/11/21

    Б.Бат-Эрдэнэ: Генетик нөөцийн мэдээллийг шинжлэх у...

    УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.25\ нэгдсэн хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хуулийн төслийн 4.12-т генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашигласнаас үүдэх үр шимийг эрх тэгш хүртээх, хүртэх явцыг хянах, мэдээлэл солилцох т...
  • 25/11/21

    Өвөрхангай аймгийн багш нар Төрийн ордонд зочлов

    Төрийн ордонд зочилсон Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант багийн ЕБС-ийн багш нарыг тус аймгаас Их хуралд сонгогдсон УИХ-ын гишүүд болох С.Чинзориг, Д.Тогтохсүрэн нар хүлээж авч уулзлаа. Уулзалтаар орон нутгийн сургуулийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудлын талаар ярилцсан юм. Жаргалант багийн ЕБС-ийн багш нар БШУЯ-наас хэрэгжүүлж буй Чанарын үнэлгээний төслийн шугамаар нийслэлийн 20-р сургуулиар орж, бага боловсролын сур...
  • 25/11/21

    Ж.Бат-эрдэнэ: Аймаг орон нутгуудын санал хүсэлтийг...

    УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.25\ нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Хөгжлийн бодлогыг тогтвортой байлгах үүднээс институц байгуулах шаа...
  • 25/11/21

    ШЕЗ-ийг нэг намаас хамааралтай болгохгүйн тулд цөө...

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн шүүгч бус гишүүдийн томилгооны сонсгол хэлэлцэх асуудалд тав хоногийн завсарлага аваад байгаа. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2021.11.23/ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдэд нэр дэвшигч Н.Отгончимэг, Н.Баасанжав, Д.Эрдэнэчимэг, Р.Онончимэг нартай уулзаж, мэдээлэл, тодруулга авлаа. Уулзалтад Ху...
  • 25/11/21

    ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг томиллоо

    УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.25\ нэгдсэн хуралдаанаар Өнгөрөгч долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр АН-ын бүлэг завсарлага аваад байсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдийг томилох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. АН-ын завсарлагын хугацаа дууссан тул ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Н.Мөнхцэцэг нарыг гишүүдийн олонхын саналаар томилов.&nbs...
  • 25/11/21

    Б.Баттөмөр: Энэ хуулийг баталснаар Монгол Улсыг хө...

    УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.25\ нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Хөгжлийн бодлгого, төлөвлөлт тогтвортой байх ёстой. Гэтэл 2020 онд ба...
  • 25/11/21

    Генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцэж бай...

    УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.25\ нэгдсэн хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  БОХХААБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.  Монгол орон байгалийн бүс, бүслүүрийн онцлогтоо дасан зохицсон өвөрмөц тогтоцтой экосистемүүд, биологийн болон генетик нөөцийн олон янз байдал элбэгтэй. Үүний зэрэгцээ монголчууд амьтан, ургамлаа амьдрах орчинтой нь харьцангуй унаган төрхөөр...
Нийт 1338 хуудас/26753 мэдээ