Монгол Улсын Их Хурал
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025
Нийт 27080 мэдээ байна.
  • 09/09/20

    Кембрижийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж бу...

    УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням нар өнөөдөр Монгол Улсад Кембрижийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй төрийн өмчийн 3 сургуулийн нэг "Шинэ Эрин" лаборатори сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургуулийн захирал Б.Амартүвшинтэй уулзах үеэр Кембрижийн боловсролын системийг нэвтрүүлснээр ямар үр дүнтэй байгаа талаар ярилцлаа.  "Шинэ Эрин" дунд сургууль нь байгуулагдсан цагаасаа Кембр...
  • 09/09/20

    Нийслэлийн 40 гаруй сургуульд "Ариун цэврийн өрөөг...

    Ерөнхий боловсролын сургуулиудын өмнө тулгардаг гол асуудал бол ариун цэврийн байгууламж байдаг. Нийслэлийн алслагдсан хороодын сургуулиуд ариун цэврийн байгууламжаа гадаа хийсэн бөайдаг бол дотороо ариун цэврийн өрөөтэй сургуулиуд хүүхдийн тоотой харьцуулахад харьцангуй цөөн байх жишээтэй. Тиймээс Улаанбаатар ротари клубын санаачилгаар нийслэлийн 40 гаруй сургуульд орчин үеийн ариун цэврийн өрөө болон шүршүүр зэргийг байгуулж...
  • 08/09/20

    23 дугаар сургууль эцэг эх, сурагч, багш гэсэн гур...

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт “Дижитал Сонгинохайрхан” аяныг хэрэгжүүлж эхэлж байгаа бөгөөд тус аяны хүрээнд УИХ-ын гишүүн Н.Учрал, СХД-ийн ЕБС-иудын төлөөлөл өнөөдөр 23 дугаар сургууль дээр ажиллаж туршлага судаллаа. Нийслэлийн лаборатори 23 дугаар сургууль нь "Ай Түүлс" ХХК-тай хамтран эцэг эх, сурагч, багш гэсэн гурвалсан холбоо бүхий сургалтын онлайн платформыг амжилттай нэвтрүүлээд байна. Бүх хичээлийн агу...
  • 08/09/20

    Н.Учрал гишүүн СХД-ийн 18 дугаар хороонд үүссэн ас...

    УИХ-ын гишүүн Н.Учрал Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс УИХ-д хоёр удаа сонгогдож төрд төлөөлж буй гишүүний хувьд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд үүсээд буй асуудлын нөхцөл байдалтай газар дээр нь очиж, танилцан шаардлагатай арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудад уламжилж хүсэлт хүргүүллээ. СХД-ийн 18 дугаар хорооны 12 дугаар байрны зүүн урд буланд баригдаж буй барилга нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд ...
  • 08/09/20

    Үерт автсан өрхүүдэд орон сууц шийдэж өглөө

    Улсын Их Хурлын гишүүн Тилеуханы Аубакир Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд ажиллалаа. Энэ үеэр байгалийн давагдашгүй хүчин зүйл, үерийн улмаас орон гэргүй болсон өрхийн иргэдтэй уулзаж, 4 айлын орон сууцны асуудлыг холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүллээ. Эдгээр орон байрууд ТИКА /Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг/-ийн төслөөр 2021 оны эхний улиралд багтан ашиглалтад орох юм. Мөн Согоог голын ус жил бүр...
  • 08/09/20

    10 дугаар сард Нурсултан хот руу тусгай нислэг үйл...

    Монгол-Казахстаны парламентийн бүлгэмийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан,  Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир нар Казахстан Улсад саатаад буй  Монгол Улсын иргэдийн асуудлаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатартай уулзлаа. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүд Казахстанд байгаа эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг уламжиллаа. Энэ үеэр Шадар сайдын зүгээс 9 дүгээр сард эхний ээлжинд ...
  • 08/09/20

    Зээлийн хүүг 4 жилд 4 нэгж хувиар бууруулна

    Монгол Улсад банкны зээлийн хүү өндөр байгааг сүүлийн 20-иод жил хэлэлцэж, бодлогын түвшинд зээлийн хүүг бууруулах чиглэлээр тусгай хөтөлбөр баталж хэрэгжүүлсэн боловч мэдэгдэхүйц үр дүн гараагүй л байна. Иргэд, аж ахуй нэгжүүдэд хамгийн их дарамт болж байгаа зүйл нь ч зээлийн хүү юм. Сүүлийн жилүүдэд банкны салбарын зээлийн хүү 4 нэгж хувиар тогтвортой буурч 2020 оны 6 дугаар сарын эцсийн байдлаар дундаж хүү жилийн 16,3% болс...
  • 08/09/20

    Д.Сарангэрэл: Хүн амынхаа дунд корона алдаагүй учи...

    Эх сурвалж: Өдрийн сонин Сэтгүүлч: Б.Амартүвшин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэлтэй ярилцлаа. -Байгаль орчин, аялал жуулчлалын яам онцлогтой. Таны хувьд Эрүүл мэндийн салбарыг амжилттай удирдаж, цар тахлын үед зөв бодлого барьж ажилласан. Тиймээс энэхүү онцлог бүхий яам дээр зоримог шийдэл гаргаж ажиллана байх гэсэн хүлээлт нийгэмд байна. Та энэ салбарт ямар бодлого чиглэл баримталж ажиллах вэ? -Байгаль дэлх...
  • 08/09/20

    Нөхөн сэргээлтийн ажилд анхаарлаа хандуулна

    МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Ногоон хөгжлийн арван гол ажил тусгагдсан. Үүний нэг нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн газар нутгийг нөхөн сэргээх ажил юм. Улсын хэмжээнд 2020 оны байдлаар уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн 18366 га талбай байгаа бөгөөд ашиглагдаж дууссан буюу нөхөн сэргээх боломжтой 7609 га талбай байгаа гэсэн судалгаа гарсан байна. Өнөөдрийн байдлаар у...
  • 08/09/20

    2021-2025 онд Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлд авто з...

    Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар "Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл", "Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг баталсан. Эдгээр хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд Хөвсгөл аймагт дараах төсөл арга хэмжээнүүд хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнд: Олон улсын хүүхдийн Найрамдал-2 зуслан байгуулах; Ханх-Хатгал чиглэлийн замыг барих; Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн замыг барих; Архангай...
  • 07/09/20

    “Гарааны бизнес эрхлэлтийн тулгамдсан асуудлууд ба...

    УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооноос  “Гарааны бизнес эрхлэлтийн тулгамдсан асуудлууд ба төрийн дэмжлэг” хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.09.07/ зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Г.Амартүвшин, Г.Дамдинням болон БШУЯ, МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парк, Нийслэлийн ш...
  • 07/09/20

    Х.Болорчулуун: Иргэдийн зүгээс малын хулгайчдын эс...

    Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Болорчулууны урилгаар малчид төрийн ордонд орж, УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай танилцлаа.  УИХ-ын Х.Болорчулуун малчдын төлөөллийг хүлээн авч уулзаж малын хулгайтай тэмцэх хууль, эрхзүйн орчны талаар ярилцав. Эрүүгийн хуулийн 17-ын 12-т заасан малын хулгайчдад хүлээлгэх хариуцлага хэтэрхий зөөлөн байгааг малчид хэлээд уг хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай байгааг гишүүнд улам...
  • 07/09/20

    МАН-аас НИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ та...

    Нийслэлийн МАН-ын хороо өчигдөр буюу энэ сарын 6-нд хуралдаж, НИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших хүмүүсийнхээ нэрийг тодруулжээ. Энэ талаар тус хорооны дарга Д.Сумьяабазар өнөөдөр мэдээлэхдээ, “УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар МАН ялалт байгуулсан. Монголын ард түмэн МАН томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлж, агаарын бохирдлыг бууруулж, дэлхий нийтэд тархаад буй цар тахлаас иргэдээ хамгаалж чадсаны төлөө биднийг сонг...
  • 07/09/20

    Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлагтай шинэ...

    Швейцарын хөгжлийн агентлагийн даргаар томилогдон Монгол Улсад ирээд удаагүй байгаа хатагтай Стефани Бурриг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хүлээн авч уулзлаа. Швейцарын хөгжлийн агентлаг нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монголын олон салбарт томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж буй юм. Ялангуяа засаглалыг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсролын салбарт түлхүүанхаардаг бөгөөд тус агент...
  • 07/09/20

    Орчны бохирдлыг бууруулах хороо иргэдэд ойр ажилла...

    Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо 2020-2021 онд ард иргэдтэй илүү ойр хамтран ажиллах зарчим баримтлах талаар хорооны ээлжит хурлын үеэр нарийн бичгийн дарга Л.Эрдэнэбулган илэрхийлэв. Тус хорооны энэ жилийн хамгийн эхний ажил нь “Яндангаа хөөлье” аян болж байна. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэнтэй холбогдуулан ард иргэдийг угаарын хийд өртөж эрүүл мэнд цаашлаад амь насаа алдах эрсдэлээс хам...
  • 07/09/20

    Тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цог...

    Тархины саажилттай болон тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсролын болон сэргээн засах эмчилгээ, үйлчилгээ хүргэх хоёр дахь цогцолборыг Сонгинохайрхан дүүрэгт байгуулах, түүний газрыг сонгох зорилгоор БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа нар тус дүүргийн ажилтай танилцлаа. Боловсрол, шинжлэх ухааны яам тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийг ердийн цэцэр...
  • 04/09/20

    Ч.Ундрам: Монгол хүн, монгол хүүхдийн онцлог, сэтг...

    Өнөөдөр /2020.09.04/ Төрийн ордонд “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Ч.Ундрам үг хэллээ. Эрхэм хүндэт зочид оо, Хүндэт багш, судлаачид аа, Бидний урилга, санаачилгыг хүлээн авч “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийн амар мэндийг айлтган мэндчилье. Өнөөдрийн хэлэлцүүлэгт...
  • 04/09/20

    Дорноговь аймаг 2021 онд Хүүхдийн зуслан, Халдварт...

    УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан сонгогдсон тойрогтоо буюу Дорноговь аймагт ажиллаж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэрээр өнөөдөр тус аймагт баригдах Хүүхдийн зуслан, Халдвар, сүрьегийн эмнэлэг, бага сургуулийн шав тавих ёслолд оролцлоо.  Хүүхдийн зуслангийн шав тавих ёслол боллоо. Дорноговь аймгийн хүүхэд багачууд 2021 онд хүүхдийн зуслантай болох боломж бүрдлээ. Учир нь "Иргэдийн цэцэрлэгт хүрээлэн"-ийн зүүн талд, 1 э...
  • 04/09/20

    "Кембрижийн хөтөлбөрийг нэмэлт өртөгтэйгээр санхүү...

    УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нарын санаачилгаар зохион байгуулж буй “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Уг хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны яам, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллага, багш, эцэг эхчүдийн төлөөлөл оролцож байна. Хэлэлцүүлэг доктор, профессор, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч Д.Бум-Очирын "Боловсролын колончлол" ...
  • 04/09/20

    Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд тойрогт...

    УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Г.Ганболд нар тойрогтоо ажиллаж байна. Тэд Өвөрхангай аймгийн сум бүрт очиж иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, санал сэтгэгдлийг хүлээн авах юм. Эхний сум бол Бүрд.   Өвөрхангайчуудынхаа итгэлийг хүлээн УИХ-д хамтдаа сонгогдсон Д.Тогтохсүрэн, Г.Ганболд гишүүд хамтдаа энэ сарын 3-наас тойрогтоо ажиллаж байгаа бөгөөд уламжлал ёсоор Монгол Улсын төв цэг оршдог Бүрд сумаас эхэлж аймгийн...
Нийт 1354 хуудас/27080 мэдээ