Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хүүхдэд ээлтэй байгууллагаар Баянгол дүүргийн лабратори 141-р сургууль шалгарлаа
2020.12.31
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Хүүхдэд ээлтэй байгууллагаар Баянгол дүүргийн лабратори 141-р сургууль шалгарлаа

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр нар Хүүхэд гэр бүлд ээлтэй байгууллагаар шалгарсан Нийслэлийн Баянгол дүүргийн лаборатори 141-р ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийг дэмжигч 262-р цэцэрлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан Хүүхэд гэр бүлд ээлтэй байгууллага шалгаруулах үйл ажиллагаанд Нийслэлийн Баянгол дүүргийн лаборатори 141-р сургууль, Эрүүл мэндийг дэмжигч 262-р цэцэрлэг, 89-р цэцэрлэг, "Хулан-Уул" ХХК тус тус шалгарсан юм. Эдгээр сургууль, цэцэрлэг нь гэр бүл хүүхдэд ээлтэй эрүүл аюулгүй орчин, сургалтын таатай орчныг бүрдүүлжээ.

ШИНЭ МЭДЭЭ