НИЙСЛЭЛИЙН ИННОВАЦИ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Баянгол дүүргийн гуравдугаар хороонд өрхийн салбар эмнэлэг нээгдлээ
2020.12.31
Орон нутгийн хөгжил

Баянгол дүүргийн гуравдугаар хороонд өрхийн салбар эмнэлэг нээгдлээ

Баянгол дүүргийн 3-р хороо буюу “Нарны хороолол”-д Өрхийн салбар эмнэлэг өнөөдөр нээгдлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр, Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Соёмбо, Н.Энхчимэг нар оролцлоо. 

Тус хороонд шинээр өрхийн салбар эмнэлэг нээснээр иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой болж байгаа юм. Ийнхүү онцгой нөхцөл байдал, цар тахлын үед тус хорооны 4500 өрхийн 19382 иргэн нэг дороос эрүүл мэндийн цогц үйлчилгээ авах боломж нөхцөлөөр хангагдаж байна.

Баянгол дүүргийн 3-р хорооноос сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр нар тус хороонд шинээр нээгдсэн өрхийн салбар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, “COVID-19”-ийн үед нэн шаардлагатай мананцар үүүсгэгч ариутгалын тоног төхөөрөмж, амны хаалтыг гардуулан өглөө.

ШИНЭ МЭДЭЭ