Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр НАМЗХ-ын хамт олонтой хамтран тусламж хүргэлээ
2021.01.19
Орон нутгийн хөгжил

НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр НАМЗХ-ын хамт олонтой хамтран тусламж хүргэлээ

Дэлхий дахинаа COVID-19 цар тахалтай тэмцэж буй энэ үед цар тахалд хариу арга хэмжээ авахад эрүүл мэндийн салбарын албан хаагч, ажилчид чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ.

Тэргүүн эгнээнд ажиллаж буй эрүүл мэндийн салбарынхны ажлыг дэмжиж тэднийг эрсдэлээс хамгаалахын тулд олон байгууллага, хувь хүмүүс дэмжин тусалсаар байна.

Харин энэ сарын 19-ны өдөр Баянгол дүүргээс сонгогдсон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Ихбаяр БГД-ын НАМЗХ-ын хамт олонтой хамтран голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилчид болон тусгай үүргийн алба хаагч нарт амны хаалт, хамгаалах хувцас хэрэгслээр тусалж дэмжлээ.

Хамгаалах хэрэгсэлийг Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаад хүлээлгэн өгсөн байна. 

ШИНЭ МЭДЭЭ