“Алсын хараа 2050-залуучуудын оролцоо” сэдэвт цахим уулзалт боллоо
2021.06.11
Барилга, Хот байгуулалт

“Алсын хараа 2050-залуучуудын оролцоо” сэдэвт цахим уулзалт боллоо

2021 онд Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд залуучуудын хөгжлийг дэмжих, эрхийг нь хангах, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний үзэл бодлыг сонсох, санал, санаачилгыг нь дэмжих замаар үнэлэмж, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх зорилго бүхий “Залуучуудын хөгжлийн зөвлөлүүд”-ийг яам, агентлагууд, ТӨХК, ТӨҮГ, ОНААТҮГ зэрэг төрийн байгууллагууд, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо болон салбарын, мэргэжлийн чиглэлүүдээр улсын хэмжээнд 300 гаруй зөвлөлүүд 6,000 гаруй гишүүнтэй үйл ажиллагаа явуулж эхлээд байна. 

НОСК ХК-ын залуучууд ч гэсэн өөрсдийн дуу хоолой, оролцоо, бусад залуусын  тулгамдаж байгаа асуудлуудыг төр болон холбогдох хүмүүст хүргэх, төлөөлөл болгох үүднээс “Залуучуудын зөвлөл”-ыг байгуулан ажиллаж байна.  

Цахим уулүалтанд “Залуучуудын хөгжлийн зөвлөлийн” 3 000 орчим гишүүд танхим болон цахимаар оролцлоо.

Уулзалтын үеэр Залуучууд гарааны бизнесийг дэмжих, тогтвортой ажлын байрыг бий болгох, боловсрол, эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт болон орон сууцын асуудалыг шийдвэрлэх, хот хөдөөгийн тэнцвэрийг хангаж, орон нутагт ажиллаж амьдрахад нь дэмжлэг үзүүлэх, эдгээрт залуучуудын оролцоог хэрхэн хангах талаар байр сууриа илэрхийллээ.

Залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас боломжит бүх арга хэмжээг авна гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгож, 2022 оны улсын төсөвд:

  • - Иргэд, ялангуяа залуучууд, залуу гэр бүлийг орон сууцжуулах
  • - Цахим шилжилт хийх
  • - Төвлөрлийг сааруулах
  • - Ногоон байгууламж бий болгох

-Экспортыг дэмжиж, ажлын байр бий болгох тусам тухайн аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих бодлого барихаа илэрхийлэв

ШИНЭ МЭДЭЭ