2021.06.29
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Иргэдээс ирсэн санал гомдлын дагуу НОСК ХК-ын ажлын алба ажиллалаа
НОСК ХК-ны Орон сууц ашиглалт, борлуулалтын хэлтэс, Барилга байгууламж, захиалагчийн хяналтын хэлтсийн нэгдсэн ажлын алба байгуулагдан баяр наадмаас өмнө иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу хэд хэдэн орон сууцны асуудлыг шийдвэрлэхээр ажилласан юм.
Үүнд, “Буянт-Ухаа-2”-972 айлын орон сууц, СХД-ийн 63-1, 63-2 байрны 70 айлын орон сууц, СХД-ийн “Баян хошуу” 50 айлын түр суурьшуулах орон сууц, СБД-ийн 813, 814 байрны 290 айлын орон сууц, 901, 902 түрээслээд өмчлөх байрны 300 айлын орон сууцнуудын гадна тохижилт болон урсгал засварын ажил, хийгдэх ажлын төлөвлөгөөг гаргаж ажиллаа. Мөн албан хаагчидад цаг үеийн болон арга зүйн мэдээлэл чиглэлүүдийг өглөө.
Энэ үеэр тус байрнуудын цахилгаан шатны ашиглалтын талаар “НОСК” ХК, “Бөлинтэ”ХХК, “Лифткон” ХХК, “Улаанбаатар Лифт” НӨҮГ-ын 4 талт уулзалт хийж оршин суугчдын тав тухтай амьдрах, цахилгаан шатыг 24 цагийн турш ашиглуулах, засвар үйлчилгээг тогтмол хангаж хамтран ажиллахаар боллоо.
Уулзалтын үеэр цахилгаан шатны зогсолтгүй ажиллагааг хангаж ажиллахад оршин суугчдын өөриймсөг сэтгэл, ариг гамтай хэрэглэх нь чухал болохыг онцлон сануулж байлаа.
ШИНЭ МЭДЭЭ
Нийслэлийн 2022 оны төсвийг баталлаа
2021.12.03
Нийслэл хот хилийн цэсийн маргаанаа цэгцэлнэ
2021.11.19
“Сэлбэ” дулааны станцыг ашиглалтад орууллаа
2021.10.11
Намрын мод тарилт 2021 үргэлжилж байна
2021.10.04