2021.07.28
Орон нутгийн хөгжил
СХД-ийн 31 дүгээр хорооны нэмэлт санхүүжилтийг шийдвэрлүүллээ
СХД-ийн 31 дүгээр хороонд 2021 онд Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ус түгээх байр, тохижилтын ажил хийгдэхээр төлөвлөгдөөд ажил гүйцэтгэлийн шатандаа явж байна.
Тус дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгч М.Говьсайхан нэмж 50 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүллээ. Нэмэлт санхүүжилт авсан 50 сая төгрөгөөр хорооны гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор 31, 43 дугаар хороодын гол зам дагуух 4 байршлын 198 айл өрхийн 6530 метр хашаа 897 метр хаалгыг жигдрүүлэх ажлыг эхлүүлэхээр боллоо. Бэлтгэл ажлыг хангуулахаар НИТХ-ийн төлөөлөгч М.Говьсайхан газар дээр нь очиж ажиллан, хорооны засаг дарга Г.Бадамцэцэгтэй уулзаж, санал солилцсон байна.
ШИНЭ МЭДЭЭ
Нийслэлийн 2022 оны төсвийг баталлаа
2021.12.03
Нийслэл хот хилийн цэсийн маргаанаа цэгцэлнэ
2021.11.19
“Сэлбэ” дулааны станцыг ашиглалтад орууллаа
2021.10.11
Намрын мод тарилт 2021 үргэлжилж байна
2021.10.04