Энэ сарын 15-аас айл өрх, сургууль, цэцэрлэгийн халаалт өгөхийг үүрэгдэв
2022.09.05

Энэ сарын 15-аас айл өрх, сургууль, цэцэрлэгийн халаалт өгөхийг үүрэгдэв

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө. /2022-09-05/

Үүнд:

  • Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлтэд удаашралтай байгаа арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд инженерийн шугам сүлжээний ажлуудаа төлөвлөсөн график хугацаанд чанартай дуусгах, есдүгээр сарын 15-аас эхлэн айл өрх, сургууль, цэцэрлэгийн халаалт өгөх
  • Авто замын засвар, шинэчлэл, тохижилтын ажлуудыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд багтаан чанартай гүйцэтгэж дуусгах
  • Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засвар шинэчлэлийн ажлуудыг эрчимжүүлж дуусгах
  • Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл болон нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлаа эрчимжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, автобусыг тогтмол цэвэрлэж, угаах
  • Сайжруулсан түлшний нөөцөө сайтар бүрдүүлэх, түлшний чанарт онцгой анхаарч, агуулахаа нэмэгдүүлэн, борлуулалтын цэг байгуулах ажлыг эрчимжүүлэн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах

зэрэг үүрэг даалгаврыг чиглэл болгон өглөө.

ШИНЭ МЭДЭЭ