“Буянт-ухаа 2” хорооллын орон сууцны эргэн төлөлтийг сайжруулах талаар хэлэлцэв
2022.10.10
Барилга, Хот байгуулалт

“Буянт-ухаа 2” хорооллын орон сууцны эргэн төлөлтийг сайжруулах талаар хэлэлцэв

“Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан “Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцны эргэн төлөлтийг сайжруулах талаар хэлэлцүүллээ.

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцны үнийг жилийн зургаан хувийн хүүтэйгээр таван жилийн хугацаанд Хөгжлийн банканд эргэн төлөх үүргийг нийслэл хүлээсэн юм.

Тус орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, төлбөрийн эргэн төлөлтийг бүрдүүлэх болон ашиглалтын үйл ажиллагааг “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК хариуцан ажиллаж байна.
Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр иргэдийн зээлийн төлбөр төлөлт саарч, мөн барилгын материалын үнэ өсөж, хил хаагдсаны улмаас чөлөөлсөн газруудад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөр саатсан нь нийслэлийн гэрээгээр хүлээсэн зээлийн эргэн төлөлтөд сөргөөр нөлөөлж буй юм.

ШИНЭ МЭДЭЭ