Орон сууцны цахилгаан шатны шинэчлэлтийн ажил хийгдэнэ
2022.10.19
Барилга, Хот байгуулалт

Орон сууцны цахилгаан шатны шинэчлэлтийн ажил хийгдэнэ

Иргэдийн санал, хүсэлтийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны 1 дүгээр байрны 8 дугаар орцны болон 6 дугаар байрны мөн 13 дугаар хорооны 8 дугаар байрны 3 дугаар орцны цахилгаан шатны шинэчлэлтийн ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр боллоо.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар худалдан авах сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Иймд ойрын хугацаанд дээрх байрнуудын цахилгаан шатны шинэчлэлт хийгдэх болно.

Дээрх байрнуудын цахилгаан шат ашиглалтын шаардлага хангахгүй, ажиллагаагүй болоод байсан билээ.

ШИНЭ МЭДЭЭ