“Иргэн таныг сонсъё” аяныг өрнүүлэн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа
2022.10.20
Барилга, Хот байгуулалт

“Иргэн таныг сонсъё” аяныг өрнүүлэн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа

Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд болон шат, шатны cонгуульд сонгогдсон төлөөлөгч нар энэ өдрүүдэд тойргийн хороодоороо “Иргэн таныг сонсъё” аяныг өрнүүлэн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч дүүрэгт хийгдэж буй ажлуудын талаар иргэдэд мэдээлэл өглөө.

Энэ үеэр дүүргийн холбогдох байгууллагын удирдлагууд шийдвэрлэх боломжит ажлуудыг газар дээр нь шийдвэрлэж мөн цаашид хийгдэх ажлуудын талаарх мэдээллийг эргэн танилцуулахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ