Амь нас аврах амьдралын гурвалжин гэж юу вэ?
2023.02.09
Барилга, Хот байгуулалт

Амь нас аврах амьдралын гурвалжин гэж юу вэ?

Барилга нурж унах үед таазны жин нь объект эсвэл тавилга дотор унаж, эдгээр объектыг сүйрүүлж, хажууд нь хоосон зай үлдээдэг. Энэ орон зайг “амьдралын гурвалжин” гэж нэрлэдэг. Энэ газар хөдлөлтөөс амьд үлдэх урьдчилсан түвшинг нэмэгдүүлэх хамгийн сайн арга байж магадгүй юм.

Doug Copp-Дэлхийн хамгийн арвин туршлагатай аврах анги бол Америкийн Олон улсын Аврах багийн ба Онцгой байдлын газрын дарга юм. Энэхүү нийтлэлд толилуулж буй мэдээллүүд нь ямар нэг болзошгүй газар хөдлөлтийн үед таны амь насыг аврахад зориулагдсан болно.

Тэрээр 875 нуралт үүссэн барилга байгууламж руу орж байсан ба 60 гаруй орны аврах багийнхантай хамтран ажиллаж, олон оронд аврах ангиудыг үүсгэн байгуулжээ.

Мөн олон орны аврах ангийн гишүүн бөгөөд 2 жилийн турш АНУ-ын гамшгийг бууруулах мэргэшсэн ажилтнаар томилогдон ажилласан төдийгүй 1985 оноос хойш дэлхий дээр нэгэн цаг үед болсон гамшгаас бусад бүх томоохон гамшиг болсон газруудад өөрийн биеэр очиж ажилласан байна. Түүнчлэн 1996 онд түүний туршлагадаа үндэслэн гаргасан амьд үлдэх аргын үнэн болохыг үзүүлсэн кино хүртэл хийгдсэн юм.

Тус кинонд хүнийг дүрсэлсэн 20 хиймэл загварыг хийж арвыг нь нэгэн сургууль дотор, нөгөө арвыг нэгэн барилгад байрлуулж тэр хоёр барилгыг нурааж үзүүлсэн байна. Эхний 10 загварт нь “бөхийж эвхрэн суун өөрийгөө хамгаалах” загварыг, нөгөө 10 загварт нь түүний санал болгож буй “амьдралын гурвалжин” аргыг хэрэглэн туршиж үзсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ