Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан боллоо
2023.04.18
Барилга, Хот байгуулалт

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан боллоо

Энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдах “Шинэ сэргэлт-УЛААНБААТАР” Олон Улсын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны форумд гадаадаас 128 төлөөлөгч оролцоно.

Уг форумаар Нийслэл Улаанбаатар хотод өнгөрсөн хугацаанд хийгдсэн томоохон ажлуудын танилцуулга болон цаашид хийгдэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын хүрээнд хамтын ажиллагааны гэрээг үзэглэх юм.

Барилгын чанар, аюулгүй байдалтай холбоотой ирсэн өргөдөл гомдлын хэсэг болох нэг давхрын даацын ханыг нурааж үйлчилгээ явуулж буй ААН байгууллагуудад анхааруулга, зөвлөмж хүргүүлэхийг Нийслэлийн Засаг дарга үүрэг болгов. Учир нь газар хөдлөлтийн давтамж ойртож буйтай холбоотой эрсдэл үүсгэж буй нөлөөлөл бүрийг бууруулах арга хэмжээг шат дараатай авахыг анхааруулав.

Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны хэрэгжилтийг Нийслэл Улаанбаатар хот бүрэн хангаж, цаашид бүх төрлийн мэдээллийг цаг тухай бүрт нь шилэн, ил тод мэдээлж байхыг анхааруулав.

ШИНЭ МЭДЭЭ