Нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, ухаалаг хотыг байгуулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав
2023.05.01
Барилга, Хот байгуулалт

Нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, ухаалаг хотыг байгуулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав

БНСУ-ЫН Кёнги хот байгуулалт, орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал ноён Ким Суншигтай нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, ухаалаг хотыг байгуулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичиг зурах үйл ажиллагаанд Монголын талаас Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү БНСУ-ын талаас Кёнги Хот байгуулалт, орон сууцны корпорацийн удирдлагууд оролцлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцны томоохон бүтээн байгуулалт болон хямд өртөгтэй бага, дунд орлоготой иргэдэд чиглэсэн орон сууцны төсөл хамтран хэрэгжүүлэх, түүнчлэн орон сууцны түрээсийн олон талт үйл ажиллагаа, удирдлагын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан форум зохион байгуулах, хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллах гэх мэт олон зорилтуудыг тусгажээ.

Улс орон бүр агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хичээн ажиллаж буй энэ үед хамтын хүчээр хамтран ажиллаж нэг дэлхийн төлөө, хүний эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн ухаалаг хотыг байгуулахад энэ хамтын ажиллагааны ач холбогдол оршиж байна.

ШИНЭ МЭДЭЭ