ШАРХАД ДЭД ТӨВИЙГ ТҮШИГЛЭН "НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ” ХЭРЭГЖИЖ, ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
2023.07.10
Орон нутгийн хөгжил

ШАРХАД ДЭД ТӨВИЙГ ТҮШИГЛЭН "НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ” ХЭРЭГЖИЖ, ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

Шархад дэд төвийг түшиглэн Улаанбаатар хотын орлогод нийцсэн “НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ” хэрэгжиж, шав тавих ёслол болсон байна. 

Энэхүү ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл нь иргэдийн оролцоонд тулгуурласан гэр суурьшлыг эрчим хүчний хэмнэлттэй, эрүүл, аюулгүй, амьдрах таатай орчин бүхий орлогод нийцсэн орон сууцны эко хороолол болгон хөгжүүлэх юм.

Төслийн 1-р үе шатанд Баянхошуу, Шархад дэд төвүүдэд нийт 2,8ГА талбайд 220 айлын орлогод нийцсэн ногоон, эко орон сууц хорооллыг бүтээн байгуулах ажил ийнхүү эхэллээ.

ШИНЭ МЭДЭЭ