Багахангай дүүрэгт орон сууцны төслийг үргэлжлүүлнэ
2024.04.30
Орон нутгийн хөгжил

Багахангай дүүрэгт орон сууцны төслийг үргэлжлүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай, Нийслэлийн үнэт цаас гаргахыг дэмжих тухай, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн арьс шир, ноос боловсруулах үйлдвэрлэлийн бүсийн ТЭЗҮ батлах тухай, Багахангай дүүрэгт орон сууцны төсөл хэрэгжүүлэх эрх олгох мөн Сонгуулийн тойрог батлуулж, мандат хуваарилах зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа билээ.

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газартай орон сууцны сан бүрдүүлэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг анх 2022 оны 04 сарын 06-ны өдөр байгуулсан бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр 119 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлсэн юм. Үүнээс 95 айлын орон сууцад тус дүүргийн оршин суугчдыг НОСК ХК-аас түрээслээд өмчлөх гэрээний дагуу хамруулж, эргэн төлөлтөөс өнөөдрийн байдлаар 1.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн.

Иргэдийн эргэн төлөлтийн төлбөрөөс хуримтлагдаж буй энэхүү орлогыг орон сууцны хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхэд зарцуулж, төслийг үргэлжлүүлэх билээ. Иймд энэ удаагийн ээлжит бус хурлаар уг тогтоолын төслийг оруулж, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь дэмжиж, баталлаа.

Багахангай дүүрэг, НОСК ХК-ийн хамтарсан гэрээний хүрээнд уг төвлөрсөн хөрөнгөөр иргэдийн амьжиргаанд тохирсон 1 блок, үйлчилгээний талбайтай 2 давхар 600 м.кв талбай бүхий орон сууцыг барих юм.

ШИНЭ МЭДЭЭ