Финландаас цахим үнэмлэхний 500 ширхэг бэлдэц иржээ
2012.03.28

Финландаас цахим үнэмлэхний 500 ширхэг бэлдэц иржээ

Финланд улсад хэвлэгдэж байгаа цахим үнэмлэхний эхний 500 ширхэг бэлдэц энэ сарын 23-нд тус улсаас Берлинээр дамжин уржигдар иржээ.

Дараагийн ээлжинд ирэх сарын 3-нд 60 мянган ширхэг, 10-нд 100 мянган ширхэг, 17-нд 100 мянган ширхэг, 24-нд 200 мянган ширхэгээр долоо хоног бүр нийлүүлэгдэх аж. Хамгийн сүүлийн 439 мянган бэлдэц тавдугаар сарын 29-нд нийлүүлэгдэж дуусах гэнэ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн газрын дарга Б.Чинбат "Хэвлэх үйлдвэрт өдөрт 48 мянган ширхэг үнэмлэх хэвлэнэ. Хэвлэсэн үнэмлэхүүдээ эхнээс нь аймгууд руу тараана. Хамгийн сүүлийн үнэмлэхийг зургадугаар сарын 11-нд хэвлэж, 21-нд нь тарааж дуусна гэсэн тооцоотой ажиллаж байгаа" гэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.