Иргэдийн гадаад паспортыг 2014 оноос цахимжуулж эхэлнэ
2012.02.29

Иргэдийн гадаад паспортыг 2014 оноос цахимжуулж эхэлнэ

Монгол улсын Засгийн газар иргэдээ ухаалаг иргэний үнэмлэхтэй болгохоор зорьж байгаа билээ. Бараг 2008 оноос яригдсан тус ажил энэ жилээс л биелэлээ олж ирэх зургадугаар сар гэхэд иргэдийн гар дээр очихоор бэлтгэгдээд байгаа. Ийнхүү иргэний үнэмлэхийг цахимжуулж байх энэ хооронд гадаад паспортыг цахимжуулахаар холбогдох албаныхан ажиллаж байна. Энэ оны эхэнд гадаад паспортын загварыг Гадаад хэргийн сайд Г.Занданшадар Ерөнхийлөгчид гардуулсан. Энэхүү цахим паспорт нь тухайн иргэний бүхий л мэдээллийг агуулах бөгөөд эхний ээлжинд төрийн өндөр албан тушаалтан буюу дипломатуудынхаа паспортыг цахимжуулах юм байна. Уг ажил энэ онд эхлэх бөгөөд одоогоор цахимжуулах тоног төхөөрөмжөө авчирах, суурилуулах ажил хийгдэж байгаа аж. Харин иргэдийн гадаад паспортыг 2014 оноос цахимжуулж эхлэх юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.