Н.Энхболд: Олон зүйлээс сургамж авсан жил байлаа
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд
2012.12.31

Н.Энхболд: Олон зүйлээс сургамж авсан жил байлаа

-Танд шинэ оны мэнд хүргэе. Та Монголчууддаа хандан мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?

Удахгүй гарах гэж байгаа 2013 он Монголчуудын хувьд дахин нэг том сонголтын хариуцлагатай жил болно. Энэ жилдээ улс орныхоо ирээдүйн нийтлэг эрх ашиг, үр хүүхдээ бодоод энэ сонгуульдаа хариуцлагатай ороорой гэж хэлэх байна. Нэгэнт шинэ жил гарч байна. 2013 ондоо амьдрал ахуйгаа дээшлүүлсэн, өөдлүүлсэн, үр хүүхэд, ойр дотныхон маань эрүүл энх байх болтугай.

-Энэ жил таны хувьд ямар жил байв аа?

Хувь хүний хувьд их амаргүй жил байлаа. Аль ч талаасаа бодсон. Нам маань сонгуульд олонхи болж чадаагүй. Мөн цөөнх болж байгаа, бүлгийн ажил их удаан хугацаагаар хойшилсон энэ үед бидний ажилд маш их хүндрэл учруулсан.

Бидний ажилд төдийгүй ерөөсөө монголын парламентын түүхэнд хар зурвас болсон тав, зургаан сар боллоо. Яагаад гэвэл одоогийн эрх барьж байгаа нам урд өмнө нь бидний хийж байсан ажил, баримталж байсан байр суурьтай адилхан  хандаж ажилсангүй. Ойлголгүй хугацаа нэлээд алдлаа. Олон зүйлээс сургамж авсан жил байлаа гэж хэлэх байна.