2012 оны шилдэг хүүхдүүдтэй танилцаарай
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа 2012 оны шилдэг хүүхдүүдийн хамт
2012.12.27

2012 оны шилдэг хүүхдүүдтэй танилцаарай

Монгол улсад 1991 оноос эхлэн “Оны шилдэг хүүхэд”-ийг албан ёсоор шалгаруулж, Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн  тэргүүн батламжийг гардуулдаг уламжлалтай болсон билээ.
Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох үйл ажиллагааг дэмжин өргөжүүлж, өсвөр үеийнхний унаган авьяас, давуу тал, амжилт ололт, шилдэг үлгэр дууриаллыг дэмжин дэлгэрүүлэх зорилгоор оны шилдэг хүүхдийг үндэсний хэмжээнд шалгаруулдаг.

Өнгөрсөн хугацаанд 9 номинациар 300 гаруй хүүхэд оны шилдэг хүүхдээр шалгарч, үе тэнгийнхээ олон хүүхдийн бахархал, үлгэр дууриал болж ирлээ.
Энэ жил сурлага танин мэдэхүй, урлаг уран бүтээл, спорт, хүүхдийн оролцоо өөрийн удирдлагын байгууллага, техник чөлөөт сэтгэхүй, хүмүүнлэг энэрэнгүй үйлс  зургаан номинациар найман аймаг, нийслэлийн 21 хүүхэд шалгараад байна.
Хүүхдүүд ХТҮГ-ын газрын харьяа Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд аялан,  Олон нийтэд түшиглэсэн төвөөр үйлчлүүлдэг  хүүхдүүдтэй уулзалт хийж хүсэл мөрөөдлөө биелүүлэх, амжилт гаргах талаар саналаа солилцсон байна.

Оны шилдэг хүүхдийн батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа 12 дугаар сарын 26-ны өдрийн 11:00 “Элит” төвд, 14:00 цагт Төрийн ордоны ёслолын танхимд боллоо.
“2012 оны шилдэг хүүхэд”-ээр дараах хүүхдүүд шалгарсан.
 
1. Сурлага, танин мэдэхүй номинац
1.      Чулуунбаатарын Золбоо, Улаанбаатар хотын Монгол-Туркийн хамтарсан сургуулийн 10е ангийн сурагч
2.           Гантөмөрийн Мөнхбаяр, Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн 11е ангийн сурагч
3.         Батсайханы Бат-Оргил, Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн 11д ангийн сурагч
 
2. Урлаг, уран бүтээл номинац
 
4.      Цэрэнманалын Мөнхжин, Улаанбаатар хотын Амгалан цогцолбор сургуулийн 4а ангийн сурагч
5.      Эрдэнэбаярын Ууган-Эрдэнэ, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р сургуулийн 9б ангийн сурагч
6.      Пүрэвхүүгийн Индра, Хөгжим бүжгийн коллежийн 5 дугаар ангийн сурагч.
7.      Эрэгдэндагвын Учрал, Улаанбаатар хотын 3 дугаар сургуулийн 5в ангийн сурагч.
 
3. Спорт, биеийн тамир номинац
8.      Эрдэнийн Баасансүрэн,   Орчлон сургуулийн 4б ангийн сурагч
9.      Батжаргалын Лхагвадорж, Нийслэлийн 28 дугаар сургуулийн 10а ангийн сурагч.
10.  Батгэрэлийн Тэнгисболд, Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 2-р сургуулийн 11а ангийн сурагч
11.  Энхбатын Цэндцэсэм, Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуулийн 8д ангийн сурагч
12.  Бүрнээбаатарын Нямгэрэл, Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн 11а ангийн сурагч
13.  Оргилболдын Энхтүшиг, Улаанбаатар хотын 97-р сургуулийн 5а ангийн сурагч.
14.  Мөнхбаатарын Нямжаргал, Улаанбаатар хотын 1 дүгээр сургуулийн 11д ангийн сурагч.
15.  Эрдэнэбатын Базаррагчаа, Улаанбаатар хотын 21 дүгээр сургуулийн 11д ангийн сурагч.
 
4. Хүүхдийн оролцоо, өөрийн удирдлагын байгууллага номинац
16.  Хишигбатын Цогтбилгүүндарь, Улаанбаатар хотын 45-р сургуулийн 11а ангийн сурагч
17.  Батцэвээний Буянхүү, Увс аймгийн Улаангом сумын 2-р цогцолбор сургуулийн 10а ангийн сурагч.

5. Техник, чөлөөт сэтгэхүй номинац
18.  Алтансүхийн Итгэл, Дархан-Уул аймгийн 19-р сургуулийн 11а ангийн сурагч.
 
6. Хүмүүнлэг, энэрэнгүй үйлс номинац
 19.  Тунгалагийн Ишжамц, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр сургуулийн 11в ангийн сурагч
20.  Мөнхбатын Намуун, Дархан-Уул аймгийн 4-р дунд сургуулийн 9б ангийн сурагч
21.  Эрдэнийн Баттуул, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р сургуулийн 11а ангийн сурагч.