Чингис хааны ойг тохиолдуулан “Чингис хаан ба даяарчлал” бага хурал Төрийн ордонд эхэллээ.
Талын нүүдэлчний хөвгүүн, хоёрдугаар мянганы аугаа их удирдагч Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн түүхэн тэмдэглэлт ойд зориулсан “Чингис хаан ба даяарчлал” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордонд эхэллээ.
Мөн ойг тохиолдуулан төр захиргаа, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёл спорт, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ, батлан хамгаалахын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монгол Улсын төрийн одон, медалиар шагналаа.
Шагналыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг гардуулан өглөө.
Үүнд, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Пүрэвийн Мягмар, Нянтавын Даваажав, Шаравын Нямжав нарыг, Алтан гадас одонгоор Маамуугийн Ууганцэцэг, Доржийн Наранцэцэг, Жамбажавын Бадамханд нарыг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Батжавын Эрдэв, Чингээгийн Одонгэрэл, Үнэнчийн Оюунгэрэл, Нолсонгийн Ганбаатар, Дуламдоржийн Эрдэнэчимэг, Ёндонгийн Уранчимэг нарыг тус тус шагналаа.
Шагналыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг
амьдралын бүтэн үеэ бүтээлч үйлст зориулж, түүнийгээ төрд үнэлүүлж буй хүмүүст баяр хүргэлээ.