Ким Чен Ирийн нэрэмжит одон бий болгов
Умард Солонгосын их удирдагч асан Ким Чен Ир
2012.02.07

Ким Чен Ирийн нэрэмжит одон бий болгов

Умард Солонгост их удирдагч асан Ким Чен Ирийн нэрэмжит одон бий болгожээ. Энэ талаар зохих зарлигийг Бүгд найрамдах Улсын Ардын хурлын Дээд зөвлөлөөс гаргасан байна. Энэ одонгоор “тус улсын хувьсгалт үйл хэргийг амьдралд хэрэгжүүлэх үйлст онцгой гавьяа байгуулсан” албаны хүмүүс, цэргийн анги нэгтгэлүүд, төрийн байгууллагуудыг шагнах юм.


Түүнчлэн Ким Чен Ирийн нэрэмжит шагнал бий болгох тухай зарлиг гаргажээ. Уг шагналыг “Шинжлэх ухаан, боловсрол, эрүүлийг хамгаалах, утга зохиол, дүрслэх урлаг, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмрээ оруулсан хүмүүсийг” шагнах юм байна. Энэ сарын 16-нд ёслол төгөлдөр тэмдэглэх Ким Чен Ирийн 70 насны ойг тохиолдуулан дээрх одон, шагналыг бий болгожээ.
БНАСАУ-ын удирдагч өнгөрсөн оны нэгдүгээр сарын 16-нд зүрхний шигдээс өвчнөөр таалал төгссөн билээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.