2010.11.29

Манай сургуулийн хамт олныг шагнасан шагнал гэж хэлж болно

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Монгол Улсын гавьяат багш цол хүртлээ. Тэрээр 1991 оноос Отгонтэнгэр Их сургуулийг байгуулан дээд боловсролын салбарт шинэ стандартыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Түүнийг шагналаа гардсаных нь дараа сэтгэгдлийг нь хуваалцсан юм.

-Та энэ мөчид төрж буй сэтгэгдлээ хуваалцана уу?

-Улс тунхагласаны 86 жилийн ойгоор Монгол Улсын гавьяат багш цол тэмдгээр шагнуулсандаа баяртай байна. Юуны өмнө Ерөнхийлөгчид талархаж байгаагаа илэрхийлье.  Намайг төрүүлж өсгөсөн аав, ээждээ охин нь туйлаас их баярлалаа. Миний аав тэнгэрт байгаа ч гэсэн охиныгоо харж байгаа гэдэгт итгэж байна. Ээж минь намайг энэ эрхэм шагналыг аваад гарч ирэхэд хамгийн түрүүнд баяр хүргэлээ.

-Сургуулийнхандаа хандан юу хэлмээр байна вэ?

-Өнгөрсөн хорин жилийн хугацаанд Отгонтэнгэр Их сургуулийг байгуулан надтай хамт ажиллаж, Монголын боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан манай сургуулийн хамт олныг шагнасан шагнал гэж хэлж болно. Яг энэ мөчид хамт олондоо туйлын их баярлаж байгаагаа хэлье. Найз нөхөд, үр хүүхэд, хамт олондоо бүгдэд нь талархаж байгаагаа илэрхийлье.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.