УИХ-ын гишүүд
2009.12.28

УИХ-ын гишүүд

Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд онол болон практикийн үнэтэй хувь нэмэр оруулсан удирдагчдыг шилдэг эдийн засагчаар өргөмжлөн "Монгол" дээд сургуулийн захирал, гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг "Алтан тул" цом гардуулдаг уламжлалтай. Энэ удаагийн шалгаруулалтад олон хүн нэр дэвшиж, улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан удирдагч, байгальд халгүй үйл ажиллагаа явуулдаг эрхмүүдийг хүмүүс нэрлэсэн байна. Эцсийн шатанд хийж бүтээсэн ажил, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн хүндтэй таван эрхэм тунаж үлджээ.

2009 оны шилдэг эдийн засагчаар "Сод Монгол групп" компанийн ерөнхийлөгч Ц.Анандбазар, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд, "Энержи ресурс" компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл нар шалгарч "Алтан тул"-ын эзэд болсон юм.

Монголын нефть бүтээгдэхүүний зах зээлд одоогоос 10 жилийн өмнө нэг шинэ компани орж ирсэн. Энэ бол "Сод Монгол групп" компани билээ. Эднийх өнөөдөр 800 орчим ажилтан, ажиллагсадтай болж боловсрол, соёл урлаг, барилга, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний зэрэг олон салбарт зэрэг хүч түрэн орж ирж өөрийн байр сууриа хэдийнэ эзэлжээ. Эднийх олон хүний аж амьдралыг өөдлүүлж, ажил амьдралтай золгуулан, нийслэл, дүүргийн төсөвт жил бур олон тэрбум төгрөг тушааж Тэргүүний татвар төлөгчөөр удаа дараа шалгарч байсан юм. Тиймээс "Монгол" дээд сургуулийн захиргаанаас Ц.Анандбазарыг 2009 оны шилдэг эдийн засагч "Алтан тул" цомын эзнээр тодруулсан байна.

2009 онд Нийслэлийн удирдлагын зүгээс явуулж буй эдийн засгийн бодлого шинэ "ухаан"-аар баяжсан. Учир нь Улаанбаатар хотын Засаг даргын орлогчоор эдийн засгийн мэдлэг, чадвартай хүнийг томилсонд байгаа юм. Монголын хөгжлийг түргэсгэх гэж ажилгүйдэл, ядуурлыг бууруулах гарц болсон жижиг, дунд үйлдвэрлэлийг олноор бий болгосон нь Д.Ганболдын хийсэн ажлын эхлэл хэмээн эднийх үнэлжээ. Тэрээр Монгол оронд нийтийн өмчийг хувийнх болгох, захиран тушаах эдийн засгийг зах зээлийн. эдийн засаг болгон эргэлтийн шинжтэй өерчлөн байгуулалт хийсэн тул Д.Ганболд "Алтан тул" цомын эзэн болсон юм гэх мэтээр цомын эздийг гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг дүгнэсэн байна.

"Монгол" дээд сургуулийн хамт олноос 2010-2012 оныг бур төрлийн ан амьтныг барьж зовоохгүй, агнаж хөнөөхгүй, өсгөж үржүүлэх жилүуд болгох уриалга гаргаад байгаа аж. Энэ ажлыг төрийн болон төрийн бус байгууллагууд дэмжинэ гэдэгт "Монгол" дээд сургуулийнхан итгэж байгаа гэсэн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.