“Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медал” –ыг дэмжлээ
Өнөөдөр төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль” –ийг гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцлээ.
Энэхүү медаль нь ардчилсан хувьсгалын үйл хэрэгт идэвихтэй оролцсон, ардчиллыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан хүмүүст олгогдох ажээ. Медалийг нэг бүрийг 3600 төгрөгийн үнэтэйгээр 30 мянган ширхгийг хэвлэх бөгөөд үнэмлэхийн хамт хэвлэхэд нийт 230 сая төгрөгийн зардал гарч байгаа юм байна.
Хуралдаан дээр Д.Энхбат гишүүн "медалийн хийц тал дээр ямар билэгдэлийг бодож хийсэн юм бэ? Загалмай шиг юм дунд нь байна энэ ямар учиртай юм" хэмээн асуулаа. Энэ асуултад УИХ-ын гишүүн, сайд Х.Баттулга хариулахдаа “Загалмай биш энэ 4 зүг, 8 зовхисыг бэлэгдсэн эвэр хээ юм. 13-р зууны үед монголын дайчин эрсийн бамбай дээр энэ тэмдэг байдаг байсан. Мөн энэ медаль дээр Ардчилсан хувьсгал гэсэн бичгээс гадна төрийн далба, соёмбыг хийсэн байгаа. Дундуур нь байгаа цагаан зураас нь цагаан морин жилийг бэлэгдэж байгаа юм. Медалийн ерөнхий дэвсгэр өнгө нь цэнхэр, энэ нь мөнх хөх тэнгэрийг бэлэгдсэн. Хүрээ нь алтан шар байгаа” гэлнн.
Дараа нь УИХ-ын гишүүн З.Алтайн асуусан асуулт асуудлыг хэлэлцэх үед гишүүдийн “маргааны” гол асуулт болж өрнөсөн юм. Тэрээр асуухдаа “энэ 30 мянган медалийг одоо хийж амжих юмуу? Ойн өдөр чинь нөгөөдөр болох гэж байна. Энэ асуудал чинь УИХ-аар батлаад, хэвлүүлэх гэсээр байтал ой чинь өнгөрчих юм байна. Эсвэл медалиа хэвлүүлчхээд худлаа шоудад байгаа юмуу? эсвэл нөхөн олгох гээд байгаа юмуу. Хүмүүс чинь баярынхаа өдөр медалиа зүүж баярлах ёстой юм биш үү. Та нар аль хэдийн хэвлэчихсэн юм биш үү” хэмээн асуулаа. Түүний энэ асуултад Ч.Хүрэлбаатар гишүүн “медалийг хэвлэчихсэн байгаа” гэсэн хариултыг өгсөн юм.
Гишүүд энэ асуудалд ихээхэн шүүмжлэлтэй хандлаа. Ойн өдөр болох нь тодорхой байтал сарын өмнө оруулаад ирж болох байсан, гэтэл медалаа хэвлэлүүлчхээд, "домнох" мэтээр, УИХ-д аль хэдийн хэвлэлүүчихсэн медалийг гаргуулах тухай асуудал оруулж ирж байгаа нь буруу хэмээж байлаа. Тухайлбал, Э.Мөнх-Очир гишүүн “ энэ мядалийг хэвлэх 230 сая төгрөг өнгөрсөн оны төсөвт л лав суугаагүй, тэгэхээр Засгийн газар өөрийнхөө хөрөнгөөс гаргаж байгаа гэж ойлгож байна. Тийм бол Засгийн газар тэндээ шийдчихгүй ингэж УИХ-д оруулж ирэх шаардлага юу байхгүй” гэсэн байр суурьтай байлаа. Мөн Ж.Сүхбаатар гишүүн медалийг олгохдоо зөв хүнд нь олгох хэрэгтэй. Аль нэг нам эвсэлийн шагнал мэтээр олгохгүй байхыг санууллаа.
АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг " Энэ баяр бол аль нэг нам эвсэлийн баяр биш, нийт монголчуудын баяр байх ёстой. Тийм ч учраас ойн медаль аль нэгэн нам, эсвэлийн хүмүүсийг шагнасан биш, нийт монголчуудыг хамрах шагнал байх ётой" хэмээн мэдэгдлээ.
Эцэст нь ажлын хэсэгийнхэн асуудлыг оройтуулж оруулж ирсэн, мөн медаль аль хэдийн хэвлэгдсэн байхад, хэвлэх тухай асуудлыг УИХ-д оруулж ирсэнд хүлцэл өчсөн юм. Байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин ч “асуудлыг ингэж оруулж ирж байгаа байдал маш буруу. Асуудлыг ингэж оруулж ирдэг бадал энэ асуудлаар эцэслэг, дахиж ингэж оруулж ирж болохгүйг сануулаад, Эвслээ эвслээ гэхэд хоёр нам ингэж эвсээд байх даа яахав дээ хэмээн ажлын хэсгийнхэний“зэмлэсэн юм.
Ингээд Байнгын хорооны гишүүд “Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медал” –ыг гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийн дэмжсэн юм.