БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойн баярын мэнд хүргэв
2009.09.29

БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойн баярын мэнд хүргэв

Бүгд Найрамдах Хятад ард улсын гадаад хэргийн сайд эрхэмсэг ноён Ян Зэчи танаа

Эрхэмсэг ноён сайд аа,


Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 60 жилийн түүхт ойн баярыг тохиолдуулан Танд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Монгол Улс, БНХАУ-ын сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцаа нийгмийн амьдралын бүх салбарыг хамран шинэ агуулга хэлбэрээр баяжин хөгжиж байгаад сэтгэл нэн ханамжтай байна. Манай хоёр орон бүс нутаг, олон улсын талбарт нягт хамтран ажиллаж, бүх нийтийн аюулгүй байдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө үйл хэрэгт хамтын хувь нэмрээ оруулж байгааг тэмдэглэхэд таатай байна.

Удахгүй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх гэж буй энэ цаг үед Эрхэмсэг ноён сайд Таны зүгээс Монгол, Хятадын бүх талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгт биечлэн оруулж байгаа хувь нэмрийг Монгол Улсад өндрөөр үнэлж байдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Энэ ялдамд, Эрхэмсэг ноён сайд Танд эрүүл энх, сайн сайхан, ажлын их амжилт хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД СҮХБААТАРЫН БАТБОЛД
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.