УИХ-ын дарга мэндчилгээ дэвшүүлэв
2009.06.29

УИХ-ын дарга мэндчилгээ дэвшүүлэв

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ сарын 27-ны бямба гаригт “Их тэнгэр” цогцолборт болсон Монголын казах иргэдийн анхдугаар чуулга уулзалтад оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв.


УИХ-ын дарга мэндчилгээндээ, төрт ёс, түүх, соёлын баялаг сайхан уламжлалтай Монголын ард түмэн шинэ цагийн туурга тусгаар улсынхаа анхны Үндсэн хуулийг 1924 онд батлан тунхаглаж, үндэстэн ястны соёл иргэншлийн хөгжил дэвшлийн шинэ шатны үндэс суурийг эх орондоо тавьсан билээ. Чухам энэ үеэс л манай улсад орчин үеийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, шинжлэх ухаан хөгжиж, ард иргэд маань сэргэн мандаж ирсэн түүхтэй. Энэхүү түүхт замнал, улс орны өнгө төрхийг шинэчлэн өөрчлөх үйлсэд Монголын казах иргэд идэвхи чармайлт гарган оролцож, улс орноо хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд та бүхний дундаас төр, нийгмийн зүтгэлтэн, нэрт эрдэмтэн, зохиолчид, хөдөлмөр бүтээлийн тэргүүний сайчууд олноор төрж гарсныг өнөөдөр бахархан тэмдэглэхэд таатай байна.

Та бүхэн Үндсэн хуульд заасны дагуу төрөлх хэлээрээ сурч боловсрох, шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сонгох сонгогдох зэрэг үндсэн эрхээ эдэлж, соёл, ёс заншлаа хадгалан дээдлэхийн хамт шударга ёс, улс үндэсний эв нэгдлийг эрхэмлэн Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд улам идэвхитэй оролцож, хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт гаргана гэдэгт итгэж байна гэж онцлон дурьдсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.