Ялалтын 70 жилийн ойн хүрээн Оросын хилчид манай улсад ирнэ
Халхын голын байлдааны ялалтын 70 жилийн ойн хүрээнд Монгол Оросын ард түмний найрамдал, хоёр орны хилчдийн нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор энэ сарын 16-18-ны өдрүүдэд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны төлөөлөгчид, Хилийн дуу бүжгийн төв чуулгын уран бүтээлчид, хилийн төв музейн соёлын арга хэмжээг зохион байгуулах 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид манай улсад айлчлахаар боллоо.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын Хил хамгаалах байгууллагын 76 жилийн ойн баярын арга хэмжээтэй давхцаж байгаа бөгөөд энэ сарын 16-ны өдрийн 15 цагт ОХУ-ын ХАБА-ны Хилийн музейн үзэсгэлэнг хилчид олон нийтэд үзүүлэх, мөн тус улсын Хилийн төв чуулгын тоглолт Соёлын төв өргөөнд зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.