“Хааны эрэл -2009” эхэллээ
2009.08.17

“Хааны эрэл -2009” эхэллээ

Олон улсын Зэвсэгт хүчний хэмжээнд “Khaan Quest” нэрээр танил болоод байгаа олон улсын сургалт, дадлагын нээлтийн арга хэмжээ өнөөдөр Таван Толгой дахь сургалтын төвд боллоо


Нээлтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, сургууль, дадлагад оролцогч улсуудын цэргийн багийн бие бүрэлдэхүүн, гадаад, дотоодын хүндэт зочид төлөөлөгчид оролцов.

Энэ жилийн “Хааны эрэлд-2009” олон улсын сургалт, дадлагад Монгол, АНУ, Энэтхэг, БНСУ, Кампучийн нийт 700 гаруй цэргийн албан хаагч оролцож байна. ОХУ, БНХАУ, ХБНГУ, Япон, Франц зэрэг улсуудын цэргийн ажиглагчид мөн оролцож байгаа юм.

2003 онд Монгол Улс, АНУ-ын санаачлагаар анх зохиогдож байсан энэ сургалтанд 2006 оноос бусад орны цэргийн бие бүрэлдэхүүн оролцож эхэлсэн бөгөөд, өнөөдөр энэ арга хэмжээ жилээс жилд цар хүрээ нь өргөжиж, энхийг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулах болсныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцоллоо.

Таван Толгой дахь сургалтын төвд Энхийг сахиулагчдын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнтэй болох санаачлага биеллээ олж, өнөөдөр нээлтийн үеэр энэ цэцэрлэгийн шавь тавих ёслол мөн боллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.