АН-ын “Хэлэлцүүлгийн цаг” амжилттай болж өнгөрлөө
2009.11.19

АН-ын “Хэлэлцүүлгийн цаг” амжилттай болж өнгөрлөө

АН-аас Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Нутгийн өөрөө удирдах ёс- Уламжлал ба шинэчлэл” анхдугаар хэлэлцүүлэг амжилттай болж өнгөрлөө.
Хэлэлцүүлэгт судлаач Б.Баттүвшин “Нутгийн өөрөө удирдах ёсны ойлголт” сэдвээр лекц уншиж, оролцогчид асуудал тавьж, санал өгөх замаар хэлэлцүүлэг өрнөсөн.

Судлаач Б.Баттүвшин лекцэндээ “Манай нийгмийн удирдлагын тогтолцооны үндсэн гажиг нь хэт төвлөрөл юм. Өнөөдөр бүхүйл хэт төвлөрөөд байгаагаас орон нутаг ямар ч эрх мэдэлгүй аппараттай, авилга хээл хахууль, хүнд суртал, захиргааны байгууллагын үр ашиггүй байдлыг бий болгосон. Эрх мэдэл нэг газар төвлөрснөөр Монгол улсад “Нутгийн өөрөө удирдах ёс”үй байна гэж үзэж болохоор байна”гэж онцоллоо.

Анхдугаар хэлэлцүүлэгт оролцогчид Судлаач Б.Баттүвшингээс сонирхсон асуултандаа хариулт авч, харилцан ярилцаж, хэлэлцүүлгийн үр дүнд гурван асуудал дээр санал нэгдлээ. Үүнд,

1. Өнөөдөр Монгол улсад “Нутгийн өөрөө удирдах ёс” байхгүй гэж ойлгож болохоор байна. Иймээс “Нутгийн өөрөө удирдах ёс”-ны тогтолцоог чанарын дээд түвшинд гаргаж хэрэгтэй байгааг онцоллоо.

2. “Нутгийн өөрөө удирдах ёс”-ыг хэрэгжүүлдэг субьект болох засаг захиргааны нэгжийг тодорхой болгох нь зүйтэй байна.
3. “Нутгийн өөрөө удирдах ёс”-ыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай хүчин зүйл бол хөрөнгө мөнгөний асуудал юм. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэж өгөх хэрэгтэй гэж дүгнэлээ.
АН-аас 2009 оны 11-р сарын 25-ны Лхагва гаригийн 16:00 цагт зохион байгуулах хоёрдугаар хэлэлцүүлэг “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай” сэдвээр болох юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.