АН-ын бүлэг УИХ-ын даргыг Үндсэн хуулийн цэцэд өгнө
2009.10.07

АН-ын бүлэг УИХ-ын даргыг Үндсэн хуулийн цэцэд өгнө

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдаж С.Эрдэнийн тангараг өргөхтэй холбоотой асуудлыг авч хэлэлцэж ажлын хэсэг байгуулжээ.


Энэ ажлын хэсэгт УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн З.Энхболд, Г.Баярсайхан нар орж ажиллах юм байна. Мөн УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд шаардлага хүргүүлэхээр болжээ, Тэрхүү шаардлагад "УИХ-ын Дэгийн тухай хуульд анхдугаар хуралдаанд суугаагүй гишүүн өөрийн оролцсон анхны өдрийн хуралдаанд тангараг өргөнө" гэж заасан байдаг. Иймд УИХ-ын хуралдааныг яаралтай зарлаж, С.Эрдэнийг тангараг өргүүлэхийг албан ёсоор шаардаж байна. Хэрэв үүнийг биелүүлэхгүй бол УИХ-ын даргын хувьд таныг Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд заасан "Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим"-ыг зөрчиж, УИХ-ын тухай хуулийн 11.1.1-д заасан "УИХ-ын уйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, хууль зөрчсөн" үндэслэлээр Үндсэн хуулийн Цэцэд хандахыг мэдэгдэж байна" гэжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.