Олон улсын Ардчилсан холбооны хуралд Ардчилсан нам урилгаар оролцоно
2009.07.01

Олон улсын Ардчилсан холбооны хуралд Ардчилсан нам урилгаар оролцоно

Энэ сарын 06-07-ны хооронд Лондон хотод болох Олон Улсын Ардчилсан холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат болон Ардчилсан намын нарийн бичгийн дарга Ц.Жадамбаа, Б.Ургамалцэцэг, П.Гантулга нар урилгаар оролцох гэж байна.

Олон улсын Ардчилсан холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр нийт 56 орон байдаг бөгөөд Ардчилсан нам нь тус холбоонд 1993 онд элсэн орсноос хойш жил бүр оролцож, өөрсдийн байр сууриа илэрхийлсээр ирсэн юм.

Энэ удаагийн олон улсын Гүйцэтгэх зөвлөлийн хуралд “Монголын ард түмэн ба Ардчиллын үнэт зүйл” сэдвээр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийх ажээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.