Ардчилсан намын бүлгийн дарга 14.30 цагт мэдээлэл хийнэ
2009.06.23

Ардчилсан намын бүлгийн дарга 14.30 цагт мэдээлэл хийнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагийн орчимд эхэлсэн бөгөөд хаалттай хуралдаж байна. Тус хуралдаанд Ерөнхий сайд С.Баяр стратегийн орд газрын талаар мэдээлэл хийсэн бол Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийжээ. Улс орны амин чухал асуудал хөндсөн мэдээллийг холбогдох сайдууд тус намын бүлгийн гишүүдэд өгсөн учраас бүлгийн дарга Ч.Сайханбилэг 14.30 цагт сэтгүүлчдэд энэ талаар мэдээлэл хийхээр болоод байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.