Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар Н.Энхбаярын хангамжийн тухай хэлэлцэнэ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдах бөгөөд нийт есөн асуудал хэлэлцэх юм байна. Үүнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэх эсэ, Цөмийн энергийн тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэх, Улсын Их Хурлын нөхөн сонгуулийн тов зарлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэх эсэх,
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцэх эсэх асуудлыг шийдэх юм байна. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд хэлэлцэх эсэх, Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэх хаягжилтын нэгдсэн тогтолцоо, иргэний ухаалаг үнэмлэх төслийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэх эсэх, Агентлаг байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэх эсэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн алба хашиж байсан Н.Энхбаярын хангамжийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэх эсэх, Улсын Их Хурлын 2009 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэх эсэхийг авч хэлэлцэх ажээ.