АН-ын бүлэг байнгын хорооноос завсарлага авлаа
2009.07.01

АН-ын бүлэг байнгын хорооноос завсарлага авлаа

Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг тус намын бүлэг өчигдрийн хурлаараа хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуультай хамтатган багцаар нь хэлэлцэх, төсөлд тусгасан завсарлага авахтай холбогдсон заалтыг ажлын хэсэг  дахин нягтлах нь зүйтэй гэж үзсэн тул намын бүлэг завсарлага авахаар болсноо мэдэгдэв. МАХН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээжанцан тус намын бүлэг эдгээр хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнийг хэлээд маргаантай асуудлаа хэлэлцүүлгийн явцад ярилцаад шийдэх боломжтой гэсэн байр суурьтай байлаа. Ингээд байнгын хороо АН-ын бүлгийн хүсэлтийг хүлээн авлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.