АН-ын бүлэг 2012 он хүртэл хэлэлцэх хууль тогтоомжийг нягтлах ажлын хэсэг байгуулжээ
УИХ-ын хаврын чуулганаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. АН-ын бүлэг анхны хуралдаанаараа уг тогтоолын төслийг нягталж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулжээ. Тус ажлын хэсгийн гишүүн П.Алтангэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.
-АН-ын бүлгээс ямар ажил хийх шаардлагатай гэж үзээд ажлын хэсэг байгуулсан бэ?
-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын нэгдүгээрт, Монгол Улсын хууль тог-тоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл байгаа. Энэ тогтоолын төслийг намын
бүхнийг өөрчлөхийн тулд нэлээд ажиллана гэж бодож байгаа.
-Тухайлбал ямар хууль, тогтоомжийг эхний ээлжинд шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Хэрэггүй, хэрэгждэггүй муу хууль олон байна. Мөн ард түмний эрх ашигт нийцээгүй, ганц нэг хүний лоббигоор баталсан хууль ч байна. Миний бодож байгаа нэгзүйл бол сөрөг хүчин, эрх баригч хүчин гэж байхад хэлэлцэж болдоггүй, шийдэж чаддаггүй хоёр тийшээ хараад суудаг байсан чухал, эмзэг асуудлуудаа МАХН, АН хамтарч засгийн эрх барьж байгаа энэ үед хэлэлцээд нэн яаралтай шийдэх нь зүйтэй. Хамгийн чухал асуудлуудаа эхэлж барьж авах хэрэгтэй болов уу.
-Хууль, тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл нь юу байх ёстой вэ?
-Үндсэн гурван чиглэлээр шинэчлэл хийх хэрэгтэй гэж бодож байна. Энэ нь нэг-дүгээрт, төрийн тогтолцоог боловсронгуй болгох, хоёрдугаарт, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх, гуравдугаарт, байгаль экологийг хамгаалах чиглэлээр хууль эрх зүйн орчноо цэгцэлж, боловсронгуй болгохгүй бол цааш явахгүй. Тиймээс хаврын чуулганаар төрийн бүтэц, тогтолцоо, засаг захиргааны нэгжийг шинэчлэх, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төрийн институцийн уялдааг сайжруулах чиглэлээр гол суурь хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой. Сонгуулийн тухай, Улстөрийн намын тухай, Төрийн албаны тухай, Төрийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай зэрэг хуульд эрс өөрчлөлт хийхгүй бол хичнээн олон хууль батлаад нэмэргүй.