Мэндчилгээ
Эх орны минь зүрх нь болсон нийслэл хотынхоо хийморь Чингэлтэй хайрханаараа овоглосон сонгогчид та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Нэгэн аравны туршид надад итгэл хүлээлгэн, басхүү надтай гар, сэтгэл нийлэн дүүргийнхээ хөгжил, цэцэглэлтийн төлөө хамтдаа зүтгэж яваа Чингэлтэй дүүргийнхээ нийт иргэдэд би чин сэтгэлээсээ талархаж байна. Чингэлтэйн ард түмэн миний биеийг "Манай Очирбат, Чингэлтэйн Очирбат" хэмээн өөриймсгөөр хүлээн авч, УИХ-ын 2008 оны сонгуульд нэр дэвшүүлэн хууль тогтоох дээд байгууллагад итгэлт элчээрээ илгээсэн. Намайг өдий зэрэгтэй өсгөн төлөвшүүлсэн та бүхнийхээ сонголтыг би хувь хүнийхээ хувьд болон парламентчынхаа хувьд Чингэлтэйн хөгжлийн түүхэнд бичигдэх сонголт хэмээн ойлгодог. Та бүхнийхээ итгэлийг дааж, элч, дуу хоолой тань болон хоёргүй сэтгэлээр зүтгэхээ нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч 35 нөхдийнхөө хамт илэрхийлж байна. Та бүхнийг парламентад төлөөлж буйнхаа хувьд би гэр хорооллыг барилгажуулах, төвөөс алслагдмал амьдардаг иргэдийн амьдралд нэн шаардлагатай байгаа газар доогуурх дэд бүтцийг байгуулах саналыг УИХ-д орууллаа. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2004 оны аравдугаар сарын яг энэ өдрүүдэд дүүргийн МАХН-ын хорооноос иргэн таны элч болгохоор шилдэг 35 залуустаа итгэл үзүүлэн
Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж байсан. Чингэлтэй дүүргийн сонгогчид та бүхэн маань тэдэнд өндөр үүрэг, хариуцлага ногдуулан нутгийн өөрөө удирдах ёсны элч төлөөлөгчөөрөө сонгож байсан нь нүдээ олсон зөв сонголт гэдэг нь батлагдаад байна. Сонгогчдынхоо итгэл, сэтгэлээр дүүргийн ИТХ-д сонгогдсон манай баг өнгөрсөн г.урван жил дараалан Чингэлтэй дүүргээ "Улаанбаатар хотын шилдэг дүүрэг" болтол нь хөгжүүлж, иргэд, хороод нэг бүртэй тулж ажилласнаар олзуурхаж ярих олон ажлыг бүтээн байгуулсан.
Өнөөдөр та бидэнд дахин цоо шинэ сонголт хийх цаг ирлээ. Нэг үгээр хэлбэл, хариуцлагатай сонголт хийх мөч хаяанд ирээд байна. Орон нутгийн ИТХ гэдэг бол иргэн тантай хамгийн ойр байдаг төрийн чухал институци юм. Тиймээс иргэн таны асуудлыг тухай, тухайн агшинд шийдвэрлэж өгөх сэтгэл зүрх, авъяас чадвар, боловсрол, мэргэжилтэй, нийгэмд байр сууриа эзэлсэн чадварлаг залуусаа манай дүүргийн МАХН-ын хороо сонгогч тань руу илгээлээ. Иргэн таны амьдралд тулгамдаж буй бүхий л асуудлыг дүүрэг, нийслэлийн ИТХ цаг алдалгүй шийдэж өгөх үүрэгтэй. Сонгогч бүхэн ч тэднээс үүрэг, хариуцлага шаардаж, үйл ажиллагаанд нь хяналт тавин үнэлэлт, дүгнэлт өгөх эрхтэй. Манай баг УИХ-ын 2008 оны сонгуульд МАХН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, мөн орон нутгийн ээлжит сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийнхөө зорилтод тулгуурлан чингэлтэйчүүд та бүхнийхээ сайн сайхан амьдралыг цогцлоон цэцэглүүлэхийн төлөө хамтдаа зүтгэх болно. Төрийн түшээ миний тулах хүч бол чингэлтэйчүүд та бүхэн минь юм. Чингэлтэйн хөгжилд хүч, урам зориг, эрч хүч нэмэх манай багийнхныг сонгоорой. Иргэн таны сонголт мэргэн байх болтугай. Чадварлаг залуус Чингэлтэйн төлөө зүтгэнэ.