Монголын радиогийн сэтгүүлч Мятавын Цагаан зэрэг Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
2009.09.11

Монголын радиогийн сэтгүүлч Мятавын Цагаан зэрэг Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасныг өнөөдөр гардууллаа.


Боловсролын салбарт тасралтгүй 50 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж, их, дээд сургуулийн хөтөлбөр, стандартыг шинэчлэн боловсруулахад оруулсан хөдөлмөр бүтээлийг нь үнэлж ШУТИС-ийн Хүмүүнлэгиийн ухааны сургуулийн багш, дэд профессор Шагдарын Лувсандоржид Монгол Улсын гавъяат багш цол хүртээлээ. Мөн, Монголын радиогийн салбарт 40 гаруй жил ажиллаж, олон арван бүтээл туурвиж, радиогийн алтан фондыг бүтээхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж МҮОНРТ-ийн Монголын радиогийн сэтгүүлч Мятавын Цагааныг Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цолоор шагналаа. Түүнчлэн хөдөө аж ахуй, байгаль орчин, түүх соёлын өвийг хамгаалах зэрэг тулгамдсан асуудлаар радио, телевизийн нэвтрүүлэг хийж төр олон нийтийн талархалыг зүй ёсоор хүлээж байгаа хөдөлмөр зүтгэл, бүтээлүүдийг нь үнэлж МҮОНРТ-ийн Монголын радиогийн сурвалжлагч Дамбын Шагдарсүрэнд Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртээсэн юм.

Үйлдвэрлэл, үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, төр захиргааны болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим хүмүүсийн шагналыг мөн энэ өдөр гардууллаа. Үүнд, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор МҮОНРТийн “Монголын дуу хоолой” радиогийн ерөнхий редактор Б.Нарантуяа, МҮОНРТ-ийн Радиогийн тоймч Ч. Буянхишиг, Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын орлогч дарга Ц.Янсанжав, “Алтан гадас” одонгоор МҮОНР-ийн Ерөнхий редактор Д.Байгальмаа, МҮОНРТ-ийн жолооч Г.Гэрэлхүү, “Багш” сонин, “Бодрол” сэтгүүлийн сурвалжлагч ахмад багш Ч.Дангаасүрэн, ахмад багш Л.Жагдагсүрэн, “Хархорин өргөө” ХХК-ийн захирал С.Жанчив, Улаанбаатар гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Хишигбат, “Улаанбаатар таймс” сонины гэрэл зургийн сурвалжлагч Б.Цэрэнжамц, Хөдөлмөрийн хүндэт медалиар, “Улаанбаатар” сонины орлогч эрхлэгч Н.Ариунтуяа, “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн шуурхай ажиллагааны слесарь Д.Эрхэмбаяр, мөн тус компанийн албаны дарга М.Энхтөр нарыг тус тус шагналаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.