Боол хүүхдүүд дэлхийн гурав дахь том бизнес
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээллээс үзэхэд өнөөдөр дэлхий даяар 250 сая га­руй хүүхэд хууль бус хө­дөлмөр эрхэлж байна
2012.12.11

Боол хүүхдүүд дэлхийн гурав дахь том бизнес

Хүүхдүүдээр боолын хө­дөлмөр эрхлүүлж буй нь өнөө үед хөндөх ёстой гол асууд­лын нэг болжээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээллээс үзэхэд өнөөдөр дэлхий даяар 250 сая га­руй хүүхэд хууль бус хө­дөлмөр эрхэлж байгаа бө­гөөд хүүхдүүдийг боол бол­гон худалдах нь зэвсэг, хар тамхины худалдааны дараа гуравт ордог ашигтай бизнес болжээ. Хууль бус наймаачид энэ худалдаанаас жилд 10 тэрбум ам.долларын ашиг олдог байна.

Хүүх­дүүд 70 метрийн гүн, агаар ордоггүй давчуу уур­хайд ажилладаг байсан бөгөөд цалин хөлс ч авдаггүй бай­жээ. Энэ хэрэгт 73 хү­нийг ба­ривчилсан байна.

Жил бүр хэдэн мянган хүүхэд “боол эзэмшигчид”-ийн гарт өртөж, биеийн хүчний хүнд хөдөлмөр, биеэ үнэлэх зэрэг хууль бус үйлдлийн золиос болдог аж. НҮБ-ын шинжээчдийн баталснаар дэлхий дээр өдгөө 12 сая гаруй хүн боолын нөхцөлд ажиллаж, амьдарч байна. Орчин үеийн энэ нийгэмд шүү дээ. Ялангуяа хүүхдийн хөдөлмөрийг мөл­жих асуудал хурдацтай өсч байгаа аж. Хамгийн со­нирхолтой нь бидний бодож байгаа шиг зөвхөн Африк тивд бус, Азид хүүхдийн хө­дөлмөрийг мөлжих нь их байгаа аж. Энд 150 сая гаруй хүүхэд хууль бусаар ажил, хөдөлмөр эрхэлж байна. Азийн орнуудад хүүхдүүд тамхи­ны болон хөвөнгийн тал­байд ажилладаг.

Саяхан баруун Африкийн Буркина-Фасо улсын цаг­даагийн байгууллага Интер­полтой хамтран алтны уур­хайд хүчээр хөдөлмөрлүүлж байгаа хүүхдүүдийг чөлөө­лөх арга хэмжээ зохион бай­­­гуул­жээ. Энэ үйл ажил­ла­гааны үеэр уурхайд ажил­­ладаг 400 мянга га­руй хүүх­дийг чөлөөлж, хүүх­дийн ас­рамжид өгсөн байна.

Со­нир­хуулахад, өнгөрсөн жил Га­на улсын цагдаагийн газар ийм арга хэмжээний үр дүнд албадлагаар биеэ үнэлдэг 250 гаруй хүүхдийг чөлөөлжээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээлснээр дэлхий дахинд 120 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хүүхдийн хөдөлмөрөөр бүт­­­­дэг аж.

Саяхан л гэхэд алдарт “Nestle” шоколадны ком­пани бүтээгдэхүүн үйлд­вэрлэхдээ хүүхдийн хөдөл­мөр ашигладаг нь илэрсэн билээ.

НҮБ-ын мэдээлснээр хүүх­дүүд боол эзэмшигч­дийн гарт өртөж буй гол шалтгаан нь ердөө л ядуурал гэнэ. Тухайлбал, Хятадын баруун урд хэсэг ядууралд хамгийн их өртсөн бөгөөд хүүхдийн хөдөлмөрийг хам­­гийн их мөлждөг газар юм. Эндхийн эцэг эхчүүд өрөө дарах, аж амьдралаа сайж­руулахын тулд 7-8 нас­тай хүүхдүүдээ зарах нь энүүхэнд. Тиймээс энд хүүхдийн эндэгдэл маш өндөр аж.

Боол эзэмшигчдийн хувьд хүүх­дүүдийг сонирхох нь тун их. Учир нь, хүүхдүүд насанд хүрсэн хүмүүсийг бодвол хийх ёстой ажлаа илүү сайн гүйцэтгэдэг, элдэв зүйл шаарддаггүй, хамгийн гол нь хямд төсөр ажиллах хүч юм байна.

Түүнээс гадна боолч­лолыг зөвхөн ядуу улс орнууд бус, дэлхийн томоо­хон гүрнүүд ч халаагүй аж. Тухайлбал, өнгөрсөн зун ОХУ-ын ГХЯ хүүхдийн боолч­лол АНУ-д ч бий гэсэн асуудал дэвшүүлжээ. ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич “Өнөөдөр АНУ-д хүүхдийн худалдаа маш их хөгжсөн. Гэхдээ Төрийн департамент энэ асуудалд чимээгүй л байсаар” хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр “Поларис төсөл”-ийн мэдээллийг иш татан, АНУ-д хэдэн зуун мян­ган хүүхэд жил бүр өөрөө хүсээгүй байж, порно кинонд тоглож, биеэ үнэлдэг гэжээ. Түүнчлэн өнчин, өргөмөл хүүхдүүд насанд хүрмэгцээ амьд бараа худалдаалагчдын гарт ордог байна.

Олон улсын хөдөл­мөрийн байгууллагын шин­жээч­дийн тэмдэглэснээр хүүх­дийн боолч­­лолтой тэм­цэх боломж­той. Ингэхийн тулд улс ор­нууд хөгжлөөс хоц­рогдсон бүсүүдийнхээ ний­гэм, эдийн засгийн байд­лыг сайж­руулж, хүүхдийн хө­дөл­мөрийг хууль бусаар мөр­дөхтэй тэмцэх хэрэгтэй аж.