ЭМЯ, БШУЯ "бай"-гаа онож ажиллахгүй байна
Эрүүл мэндийн яам болон Боловсрол шинжлэх ухааны яам “бай”-гаа онож ажиллахгүй байгаа бололтой. Учир нь сүүлийн үед эрүүл мэндийн асуудал гэхээр эмнэлгийн барилга ярьж, боловсрол гэхээр сургууль, цэцэрлэгийн байр, байшин ярих болсон нь гишүүдийн шүүмжлэлд өртжээ. Зөвхөн барилгын төлөө өрсөлдөөн болж байгаа мэт олон нийтэд ойлгогдож байгаа нь харамсалтай.
Гэтэл цаана нь эдийн засгийн ашиг сонирхол явж байгаа нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэнд таалагдсангүй. Тэд өнөөдөр бүлгийн хуралдаанаараа тус асуудлыг хэлэлцжээ. Тиймээс энэхүү шүүмжлэлийг хүлээн зөвшөөрч, Засгийн газраас элэг шилжүүлэн суулгах тоног төхөөрөмж авахад зориулж 4 тэрбум төгрөгийг гаргахаар болсон байна. Гэхдээ энүүхэн төдийгөөр эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэж чадахгүй юм.
Тиймээс ирэх онд улам сайн ажиллаж, нарийвчлан төлөвлөгөөтэйгөөр хүн амынхаа эрүүл мэнд, боловсролд анхаарна гэж найдаж байна.