Улаанбаатар хотын 6 дүүрэгт гэр хорооллыг хөгжүүлэхэд сонгосон байршил
Гэр хорооллын хөгжлийн ирээдүй
2013.01.28

Улаанбаатар хотын 6 дүүрэгт гэр хорооллыг хөгжүүлэхэд сонгосон байршил

Гэр хорооллыг хамгийн орчин үеийн амины орон сууцны  хороолол болгон хөгжүүлэх томоохон ажлуудыг  2013 онд эрчимтэй хийгдэнэ.

Улаанбаатар хотын 6 дүүрэгт гэр хорооллыг хөгжүүлэхэд сонгосон байршлийг зургаар харуулья.

ЭХНИЙ ЭЭЛЖИНД ХӨГЖҮҮЛЭХ ГЭР ХОРООЛЛЫН БАЙРШИЛ

  1. Хан-Уул дүүрэг  9, 10, 16, 4, 5, 6, 7, 8 хороо 141 га газар 2133 нэгж талбар
  2. Сонгино хайрхан дүүрэг  5, 6, 7, 11, 28 хороо 147 га газар 1929 нэгж талбар
  3. Баянгол дүүрэг 16, 23, 31-р хороо 74 га газар 1497 нэгж талбар
  4. Чингэлтэй дүүрэг  7,17, 18-р хороо 181 га газарт 2315 нэгж талбар
  5. Баянзүрх дүүрэг 2, 12, 17, 19, 23, 27-р хороо 387 га газар  5015 нэгж талбар
  6. Сүхбаатар дүүрэг  15, 16, 17-р хороо 122 га газарт 1844 нэгж талбар
    • Нийт 15 байршил 28 хороо 1052 га газар 14733 нэгж талбар

САНХҮҮЖИЛТ

2013 онд хөгжүүлэх 6 байршил талбар

Улаанбаатар хотын гэр хорооллыг тохилог амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх, инженерийн шугам, сүлжээг байгуулах ажилд хөрөнгийг чиглүүлнэ.

15 байршлын 1052  га газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө  болон ажлын зураг хийхээр 2 тэрбум төгрөг тусгасан

 Гэр хорооллыг амины тохилог орон сууцны хороолол болгох дэд бүтцийн хөрөнгийн асуудлыг  шийдвэрлэж,   эхний ээлжинд  40.0  тэрбум төгрөгийн ажлыг хэрэгжүүлэхээр  төлөвлөөд байна.