Засгийн газрын хуралдаан боллоо
2013.05.13

Зарим хуулийн төслийг дэмжлээ

Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн санаачлан боловсруулсан Прокурорын байгууллагын бүтэц зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай УИХ-ын 1993 оны 59 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг төсөл санаачлагчид хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг дэмжээд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын санаачлан боловсруулсан “Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтсон байна.