2013.04.26

Ерөнхийлөгч иргэдтэй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр тогтсон уламжлалын дагуу нийслэл хотын иргэдтэй уулзана.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгогдсоноосоо хойш жил бүрийн 4 дүгээр сарын сүүлээр энэхүү уулзалтыг хийдэг. Энэ жилийн уулзалт ирэх сарын 4-нд Төрийн ордны Их танхимд болно.

Уулзалтад 1000 гаруй хүн оролцох боломжтой.

Нийслэлийн иргэдтэй хийх уг уулзалтад Улаанбаатар хотын удирдлага оролцох бөгөөд энэ үеэр хоттой холбоотой асуудлуудаар иргэд хүссэн асуултаа тавьж тэднээс мөн хариулт авах боломжтой юм.

Уулзалтад 1000 гаруй хүн оролцох боломжтой. Тиймээс Ерөнхийлөгчтэй уулзахыгхүссэн иргэд харьяа хорооны- хоо Засаг даргын Тамгын газарт хандаж бүртгүүлэх боломжтой юм байна.

Энэ удаагийн уулзалтад манай улсад суугаа зарим орнуудын элчин сайд, дипломатууд, олон улсын байгууллагын төлөөлөл оролцох хүсэлтээ өгчээ.

Уулзалт Төрийн ордонд 15:00 цагт эхэлнэ.